ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦЛАА

2019 оны 06 сарын 29

        Катар Улсын Цэргийн цагдаагийн командлагч, хошууч генерал Мохд Меши Алабабиг өнөөдөр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат "Катар улсын Зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд салаа хүртэлх өргөн бүрэлдэхүүн оролцуулж байгаад талархал илэрхийлээд Монгол, Катар улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээнд 2007 онд гарын үсэг зурснаас хойш бидний цэргийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэ 12 жилийн хугацаанд цэргийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж ирсэнд баяртай байдаг" гэлээ. Мөн цааш нь хэлэхдээ хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуулиуд тогтворжсон бөгөөд энэ сургуулиар цэргийн алба хаагчид дадлага ур чадвараа нэмэгдүүлж байна хэмээн онцлоод цэргийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

        Дашрамд сонирхуулахад Монгол Улс, Катар Улстай 1998 оны нэгдүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй хамтран ажиллаж байгаа нэг чухал салбар нь цэргийн харилцаа юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019