АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНООС МЭНДЧИЛГЭЭ ИРЛЭЭ

2019 оны 07 сарын 09

       Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын Балх мужийн Мармал баазад ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн цэргийн багийнхан мэндчилгээ ирүүллээ. 

     Зэвсэгт хүчний холбооны хөгжил дэвшилд өөрийн амьдрал, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад буурлууддаа болон Зэвсэгт хүчний холбооны бэлэн байдлын төлөө үнэнчээр зүтгэж байгаа офицер, ахлагч, ажилчин алба хаагчиддаа Цэргийн холбоо үүсч, хөгжсөн түүхт 98 жилийн ойн баярын мэндийг мөн Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын мэндийг нийт цэргийн багийн бие бүрэлдэхүүний өмнөөс хүргээд эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

                       Холбоочин дайчдын сүлд хийморь үргэлжийн мөнхөд бадраг.

     ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтарч үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн 10 дугаар ээлжийн холбоочин дайчидаас

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019