ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 08 сарын 12

            Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа. Ажлын явцын эхлэл болгож Дорноговь аймгийн Мандах суманд хийгдэж буй замын газар шорооны ажлыг гүйцэтгэгч “Дардан говь”, “Бидний зам”, “Ирээдүйн ган зам”, “Билэгт зам”, Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дүгээр анги, “Дээд цэг”, “Торгойн харгуй” зэрэг компаниудын ажлын гүйцэтгэлийг харж замын инженер удирдлагуудтай уулзсан. Мөн түүнчлэн ЗХ-ний төмөр замын 7781-р ангийн ерөнхий инженер хурандаа Б.Энхбаяр Мандах суманд 50 км замаас 8 км замыг замын ажлын гүйцэтгэлээ танилцууллаа. 
Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажилласан. Үүнд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга З.Энхболд, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд холбогдох албаны хүмүүс ирсэн байв. 


Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчний алба хаагчид ажлаа хурдацтай сайн гүйцэтгэж байна

          Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийн талаар Л.Оюун-Эрдэнэ сайд: Таван жилийн хугацаанд улс төрөөс болж гацсан 2 том бүтээн байгуулалтын ажил болох Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хийж гүйцэтгэж буй явцыг харлаа. Монгол Улс Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бие дааж анх удаа ЗХЖШ-ын 7781 дүгээр гүйцэтгэж байгаа ажил санаснаас сайн явагдаж байна. Өнөөдрийн хувьд эхлээд явж байгаа ч ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр ангийн гүйцэтгэл одоогийн байдлаар хурдацтай явж байгаа нь харагдаж байна. Дэлхийн нийтлэг жишгээр Зэвсэгт хүчин, улсын стратегийн ач холбогдол бүхий ямар нэгэн хэмжээгээр төмөр зам, автозамын бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэдэг. Манайд өмнө нь Барилгын цэргийн анги байсан. Үүнийг сэргээж анхны ажил амжилттай явж байна. Ингээд нийт замын 200 км-ыг ЗХЖШ, үлдсэн 200-г аж ахуйн нэгжүүдэд хуваарилаж гүйцэтгэнэ. Жишээлбэл, бидний хувьд Зүүнбаян чиглэлийн замыг хэрвээ гаднын аль нэг компаниар бариулбал 1 км тутам нь 3 орчим сая ам.доллар, өнөөдөр ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр анги болон бусад ажил гүйцэтгэж буй компаниуд 850-аас нэг сая ам.долларт асуудлыг шийдэж байгаа нь 3 дахин хямд үнээр төмөр зам барих боломж байгааг 30 км-н үнээр 90 км зам барих болж байгаа юм. Уул уурхайд түшиглэсэн аж үйлдвэрийн бүс болгож хөгжүүлснээр одоо байгаа батлагдаж буй улсын төсөв 50-60 орчим их наяд төгрөг эргэлттэй болно гэж тооцоолж байна” гэлээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 


Сүүлд нэмэгдсэн
АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1275

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019