ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

           ”Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээнд дэлхийн 23 орны 69 экипажийн 207 танкчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан. Монгол Улсын шигшээ багийн танкчидын хувьд энэ жил өмнөх амжилтаа ахиулсан амжилттайгаар өнөөдөр уралдаанаа өндөрлөлөө. Тодруулбал эхний хэсэгтээ Казахстан, Сири, Венесуель улсын танкчидтай учраа тааран уралдаж хагас шигшээ уралдаанд орох эрхээ авч чадсан билээ. Энэ сарын 12 –ны өдөр болсон хагас шигшээ уралдаанд ОХУ, Беларусь, Венесуель улсын танкчидтай сугалаа ёсоор таарч буухиа хэлбэрээр баг тус бүрийн 3 экипаж уралдсанаас 1 цаг 58мин 57 сек-ын хугацаанд ОХУ, Беларусь улсын дараагаар 3 дугаар байранд давхин орж ирлээ. 
Тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Роман Бинюков хагас шигшээ уралдааны дараах дүгнэлтийн хурал дээр Монгол Улсын танкчидын ур чадварыг өндрөөр үнэлж, Монголын танкийн багийн ахлагч, Олон Улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнхөд тусгайлан баяр хүргэсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ: “Танай залуус энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа. Амжилт болоод чансаагаа жил ирэх бүрт бууруулах бус ахиулж байгаа нь оролцогч орны багуудад айдас төрүүллээ. Хамгийн гол нь Монголын танкчид уралдааны замд аюул осолгүй, алдаа мадаггүй, дүрмийн дагуу сайхан уралдаж чадсан нь тэдний ур чадварын гол үзүүлэлт юм. Та бүхэнтэйгээ 2020 онд эргэн уулзъя” хэмээгээд баяр хүргэн амжилт хүссэн. 
МОНГОЛ УЛСЫН ТАНКИЙН БАГИЙН ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТУУД:
1 2014 онд 12 улс 9 дүгээр байр 
2 2015 онд 15 улс 9 дүгээр байр 
3 2016 онд 17 улс 8 дугаар байр 
4 2017 онд 19 улс 8 дугаар байр 
5 2018 онд 22 улс 7 дугаар байр
6 2019 онд 23 улс 5 дугаар байр

           Уралдааны дараа багийн ахлагч, Олон Улсын шүүгч хурандаа Ц.Төрмөнх танкчидаа хүлээн авч уулзан энэ жилийн уралдааныхаа алдаа оноо бүхнийг дэнслэн, гол нь юун дээр бид алдаж онов гэдгээ нарийвчлан ярилцсан юм. Ямартай ч өнөө жил урьд жилүүдийнхээсээ илүү хурдтай, туршлагатай байлаа. Харин буудлаган дээрээ ирэх жилүүдэд илүү анхаарах ёстой гэдгийг баг хамт олноороо ярилцан “ЧАМЛАХААР ЧАНГА АТГГАЯ” гэсэн урам зоригтойгоор энэ жилийн уралдаанаа өндөрлөлөө. 
Эх сурвалж: "Дуулга" студи. 2019.08.12. Москва. АЛАБИНО.


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019