ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

       НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяраар ахлуулсан 3 эрэгтэй, 2 эмэгтэй цэргийн алба хаагчдын бүлэг “Хубилай” баазаас “Эко”, “Арвай”, “Дельта” баазуудын чиглэлд холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэлээ.

         Энхийг сахиулах ажиллагаанд холын зайн эргүүлийг анх удаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр газрыг 4 хоногийн хугацаанд туулсан аж. 
Бeнтью-Парианг-Жам Жанг, Жан Жанг-Парианг-Бeнтью гэсэн чиглэлийн холын зайн дугуйтай эргүүлийн хийсэн байна. Үүний зорилго нь “Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, БНӨСУ-д энх тайван цаг ирж байгааг орон нутгийн иргэдэд илтгэн таниулах, нийтийн биeийн тамирын спортыг сурталчлах, орон нутгийн иргэдийг спортоор хичээллэхийг уриалах, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, батальоны цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөх болон шинэ Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.
UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар 2019 оны 07 дугаар сард “Бентью” хотын “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үедээ: “Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах, тэдэнд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, бүх төрлийн эргүүлийн үндсэн зорилгын талаар тайлбарлан таниулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй” гэв.

       Дугуйтай эргүүлийн бэлтгэл ажлыг 2019 оны 07 дугаар сараас эхлэн зохион байгуулсан ба НҮБ-ын мужийн зохицуулагч Хироко Хирохара, Хойд секторын тэргүүний штабын зүгээс баяртайгаар хүлээн авч, үүрэг гүйцэтгэлтэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд батальоны удирдлага, штаб энэхүү дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн бие бүрэлдэхүүнээс сайн дурын үндсэн дээр дараагийн дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019