Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

              "Цэргийн наадам-2019" Олон улсын тэмцээн энэ сарын 3-ны өдөр дэлхийн 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 баг тамирчид цэргийн мэргэжлийн 32 төрөлд өрсөлдсөн. 2014 оноос хойш зургаа дах жилдээ оролцож буй "Танкийн биатлон" тэмцээнд ЗХЖШ болон 9 анги, байгууллагаас бүрдсэн баг энэ жилийн хувьд чансаагаа ахиулсан амжилтаар тэмцээнийг өндөрлөн эх орондоо ирээд байгаа юм. 

Энэ талаар багийн ахлах дасгалжуулагч ЗХЖШ-ын Ар талын газрын Техник хангалтын хэлтсийн мэргэжилтэн хошууч Х.Санчирдоржоос тодрууллаа. 

-"Танкийн биатлон 2019" тэмцээнд хэдэн орны тамирчид оролцсон бэ? Тэмцээний талаар тодруулж өгнө үү?
             -"Цэргийн наадам-2019" олон улсын тэмцээний “Танкийн биатлон 2019” төрөлд дэлхийн 23 орны танкчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдлаа. "Танкийн биатлон" тэмцээн маань ганцаарчилсан уралдаан, буухиа уралдаан гэсэн 2 шаттай явагддаг. Тодруулбал нэгдүгээр шат буюу ганцаарчилсан уралдаанд экипаж тус бүр хувийн амжилтыг үзүүлдэг ба экипажуудын нийлбэр цагаар байр эзлүүлж, хагас шигшээ уралдаанд шалгаруулдаг байгаа, хоёрдугаар шат буюу “Б--уухиа” уралдаанд багийн үндсэн 3 экипаж маань буухиа хэлбэрээр уралдаж нийт цагаар байр эзэлдэг. Буухиа уралдаанд үзүүлсэн амжилтаараа эхний 4 баг шигшээ уралдаанд буюу аваргын төлөө уралддаг.

-"Танкийн биатлон 2019" тэмцээний онцлог нь юу байв?
           "Танкийн биатлон 2019" тэмцээний гол онцлог гэвэл оролцогч бүх багийг чансаагаар нь "Танкийн биатлон 2018" тэмцээнд үзүүлсэн амжилтаар 2 дивизионд хуваасан байгаа. "Танкийн биатлон 2018" тэмцээнд эхний 1-12 дугаар байруудад орсон багууд нэгдүгээр дивизионд, 12 дугаар байраас хойш орсон багууд болон шинээр орж байгаа багууд 2 дугаар дивизионд орсон. Дивизион тус бүрийн ганцаарчилсан уралдаанаас эхний 8 баг, хагас шигшээд, хагас шигшээд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 4 баг шигшээ уралдаанд уралдахаар зохион байгуулсан байсан.
Энэ бол нилээд онцлог байсан. яагаад гэвэл өмнөх жилүүдэд хагас шишээ уралдаанд 12 баг шалгардаг байсан энэ жил 8 баг шалгарна гэсэн үг. Тэгэхээр тэмцээний өрсөлдөөн буюу хагас шигшээд орох тэмцэл хүчтэй болсон гэсэн үг юм. 

-Манай улсын баг аль дивизонд орсон бэ. Тэмцээний талаар тодруулж өгнө үү?
             -Манай багийн хувьд "Танкийн биатлон 2018" тэмцээнд 7 дугаар байр эзэлсэн байгаа. Энэ жил БНЭУ-ийн баг оролцоогүй учраас нэг байр урагшилж 6 дугаар байранд эрэмблэгдсэн. Ингээд сугалаагаар ганцаарчилсан шат буюу эхний шатанд Казахстан, Сири, Венесуель улсын танкчидтай нэг гараанд таарч 08 дугаар сарын 04, 06, 08-ны өдрүүдэд уралдсан байгаа. Ганцаарчилсан уралдаанд манай баг нийт цаг 1 цаг 11 минут 57 секундын амжилт үзүүлж 5 дугаар байранд орж, хагас шигшээ уралдаанд шалгарсан. 
Хагас шигшээ уралдаанд мөн сугалаа сугалдаг байгаа. Сугалаагаар ОХУ, Беларусь, Венесуель улсын танкчидтай 08 дугаар сарын 12-ны өдөр уралдаж, 1 цаг 58 мин 57 сек-ын амжилттайгаар 5 дугаар байранд буюу ганцаарчилсан уралдааныхаа амжилтыг бататгасан. 
Энэ амжилт "Танкийн биатлон 2018" тэмцээнийхээ амжилтыг бид 2 байраар урагшлуулж чадсан амжилт үзүүлж, тэмцээнээ өндөрлөсөн. 

-Тэмцээний замын талаар тодруулж өгөхгүй юу?
           -Тэмцээний зам ойролцоогоор 4,1 км орчим урттай, төхөөрөмжилсөн 9 саад бүхий сайжруулсан шороон зам байдаг. Мөн замд торгуулийн тойрог болон торгуулийн талбайг төхөөрөмжилсөн байдаг. Буудлага алдах, замд саадыг туулах явцад алдаа гаргасан тохиолдолд торгуулийн тойрог тойрох, мөн торгуулийн талбайд норматив хийдэг. Энэ маань үндсэн цаг дээр нэмэгдэж явна гэсэн үг. 

-Тэмцээний явцад техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэн үү?
           -Бид 40 гаруй хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн түвшин нилээд өндөр буюу буудлага, механик жолооч нарын саадыг туулах болон хурд нэлээд сайн байсан. бид амжилтаа ахиулна гэсэн итгэлтэй, манай багийн хамт болон маш өндөр идэвх, зүтгэлтэй, эрмэлзэлтэй байсан. Ер нь тэмцээн болсон хойно саад бэрхшээл гарч тохиолдож л байдаг. Манай сугалаа жоохон хүнд таарсан эхлээд НСВТ пулемётын буудлагатай тойрог, ПКТ-ны буудлагатай тойрог, сул тойрог, их бууны буудлагатай тойрог гэсэн сугалааг сугалсан. Бүх саадуудыг 4 удаа туулна, мэдээж хэрэг механик жолооч нар маань саадуудыг богино хугацаанд эрсдэлгүй туулахыг эрмэлзэнэ, гэхдээ саадууд хүнд учраас буу, эд анги, механизмуудад доргилт өгдөг, гацаа саад үүсдэг. Энэ уралдаанд их буу, пулемётын тусгал алдагдах, цахилгаан буудагч ажиллахгүй болох, буу баруун татах гэх мэт бага зэргийн асуудлууд үүссэн гэхдээ бид тэмцээндээ амжилттай оролцсон.
Тэмцээн бүр туршлага, сургамж өгдөг, цаашид бид тэмцээндээ өмнөх туршлага сургамжиндаа тулгуурлан улам хичээн бэлтгэлээ хийх болно.

-Дараагийн тэмцээнд юунд илүү анхаарах бодол таньд төрсөн бэ?
            -Оролцож байгаа багууд бараг бүгд ОХУ-ын Алабиногийн уралдааны зам шиг бэлтгэлийн замтай болжээ. Бүх саадуудыг бүрэн төхөөрөмжилсөн. Казакстан, БНХАУ, Беларусь зэрэг улсууд хэдэн жил ийм зам дээр бэлтгэл хийж байгаа. Одоо манай гол өрсөлдөгч Азербейджан, мөн Вьетнам зэрэг олон улсууд бэлтгэлийн замтай болсон бэлтгэл хийсэн гэсэн. Азербейджаны саад туулах ур, чадвар, саад хоорондын хурд авах зэрэг үзүүлэлтүүд эрс дээшилсэн байна. Цаашид бэлтгэлийнхээ замыг, саадуудыг сайжруулах, яг адилхан биш юмаа гэхэд ойролцоо зам төхөөрөмжлөхгүй бол бас хүнд уралдахаар болж байх шиг байна даа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019