ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

            ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзан хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

           ОХУ-ын тал “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгах шийдвэр гаргасанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд талархсанаа илэрхийллээ.

      Монгол Оросын цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, шинэ түвшинд гарсаныг тэмдэглэж үүнд ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэсэн тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм.

           ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нь “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгаж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэр дээрх гэрээг сунгах албан бичигт гарын үсэг зурах юм байна.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019