УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

        Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалт, дадлага ХБНГУ-ын Зэвсэгт хүчний “Уулын явган цэргийн сургалт”-аар энэ жил нэмэгдлээ. Хоёр улсын Зэвсэгт хүчин хамтран “Уулын явган цэргийн сургалт”-ыг анх удаагаа Зэвсэгт хүчний Сургалтын төвийн байрлалд зохион байгуулж байна. Сургалт, дадлагын нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг нар сургалтад оролцогчдод амжилт хүссэн юм. 

       Сургалт нь онол болон дадлага гэсэн хэлбэрээр нэг сар орчмын хугацаанд явагдах бөгөөд уг сургалтад Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Олзбаяр ахлагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 084, 331 дүгээр ангиас томилогдсон бүрэлдэхүүн болон ХБНГУ-ын Бундесверийн Уулын явган цэргийн 23 дугаар бригадын алба хаагчид хамрагдаж байна. Нээлтийн үеэр бригадын генерал Л.Онцгойбаяр “1993 оноос эхэлсэн Монгол Улс, ХБНГУ-ын цэргийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд манай хоёр улсын цэргийн алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 10 жил өнгөрчээ.

           Цагийн байдлын эрсдэлтэй нөхцөлд хамтран үүрэг гүйцэтгэсэн энэ хугацаанд бидний харилцан итгэлцэл улам бэхжиж, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байна. Байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх чадвартай байх нь аль ч орны Зэвсэгт хүчний өмнөө тавьсан гол зорилтын нэг. Энэ утгаараа уулархаг бүс нутагт хэрхэн үүрэг гүйцэтгэх талаар герман анд нөхдөөсөө ихийг сурах боломж тохиож байгаа нь сайн хэрэг” гэж онцоллоо. Мөн тэрээр сургуульд оролцогчдод хандаж өөрийн болон нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Үүний дараа албаны хүмүүс сургалт, дадлагын үеэр ашиглагдах багаж, техник хэрэгсэлтэй танилцсан юм.

             Энэхүү сургалтын зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд оролцох ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019