ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

Нэг. Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх

1.1. ЗХЖШ-т иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн илт бичиг хэргийн эрхлэгч хүлээн авч, бүртгэн холбогдох албан тушаалтанд танилцуулан цохолт хийлгэсний дараа түүнийг өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд шилжүүлнэ.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

1.2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүйгээр өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаан хүргүүлнэ. Үүнд:

  • ЗХЖШ-т иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй бол;
  • Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол;
  • Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

Мөн өргөдөл, гомдол нь буцах тодорхой нэр хаяггүй бол энэ талаар тайлбар үйлдэн хадгална.

Хоёр. Өргөдөл, гомдлыг хянан үзэж шийдвэрлэх, хариу өгөх

2.1. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа

  • Өргөдөл, гомдол нь тухайн байгууллага албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтоох бөгөөд харъяаллын биш өргөдөл, гомдлыг харьяалах этгээдэд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ;
  • Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын 3 хоногийн дотор зохих хариуг өгнө;
  • Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг өргөдөл, гомдол хариуцсан ажилтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэж. бүртгэлд тэмдэглүүлнэ;
  • Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

  2.2. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх.

  • Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад ЗХЖШ-ын даргын эрхлэх асуудал, хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр, холбогдох газраас магадлагаа, судалгаа, тодорхойлолт, танилцуулга зэрэг холбогдох материалыг авч өргөдөл, гомдол гаргагчид эцэслэн хариу өгнө.
  • Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт материал шаардан авч болох бөгөөд холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт, танилцуулга авах зэрэг үйл ажиллагаа явуулна;
  • Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, цахим сүлжээгээр, эсхүл бичгээр зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.

 

ЗХЖШ-ын өргөдөл, гомдол, нийгмийн хамгаалал хариуцсан ажилтантай холбогдох утас-92090022

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019