ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

          ЗХЖШ-ын даргын тушаалаар БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Ганбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Хошууч генерал Д.Ганзориг "Юуны өмнө хурандаа нартаа баяр хүргэе. Хурандаа цол хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг цэргийн эрдэм мэдлэгтээ төгс, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019