ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 06 сарын 04

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД БАТЛАХ ТУХАЙ

 

1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                                       Улаанбаатар хот
Дугаар 216

 

1. Ерөнхийлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 10 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын дүрэм, Цэргийн жагсаалын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

 

2.Эдгээр дүрмүүдийг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Батлан хамгаалахын сайд /Ш.Түвдэндорж/, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга /Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийн удирдах газрын дарга /Б.Базарсад/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга /Ж.Энхнасан/, Дотоодын цэргийн дарга /Ч.Амарболд/ нарт үүрэг болгосугай.

 

3. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 90 дүгээр зарлигаар батлагдсан БНМАУ-ын Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрмийг хүчингүйд тооцсугай

 

4. Дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яам /Ш.Түвдэндорж/-нд даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

 

 

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 127 дугаар зарлигаар оруулсан өөрчлөлт тусгагдсан./

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017