ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 06 сарын 04

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 3 дугаар сарын 9-ний өдөр          Дугаар 81                              Улаанбаатар хот

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дүрэмт хувцасны загвар өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан "Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийг шинэчлэн батлахын тулд ТУШААХ НЬ:

1. "Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хувцас, хэрэглэлийг дүрмийн дагуу зөв, эдэлж хэрэглэж хэвшүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга /хошууч генерал С.Баасанхүү/, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "БНМАУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын тэргүүн дэд сайдын 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 79 тоот тушаалыг хүчингүй болгохыг ЗХЕШ-ын дарга /дэслэгч генерал Ц.Дашзэвэг/-д зөвшөөрсүгэй!

4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг яамны Төрийн захиргааны удирдлагын газар /дэд хурандаа Л.Баярсайхан/-т даалгасугай. 

САЙД           Ш. ТҮВДЭНДОРЖ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

                        ХОШУУЧ ГЕНЕРАЛ           С. БААСАНХҮҮ

БСШУСайдын 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав.

  1999 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1425 дугаарт бүртгэсэн

Батлан хамгаалахын сайдын 1999 оны 81 тоот тушаалын хавсралт

 

Зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас өмсөх дүрэм

Нэг. Ерөнхий заалт

1.                 Монгол Улсын батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн дүрэмт хувцас өмсөх эрх эдэлнэ.

2.                 Бэлтгэл болон чөлөөнд байгаа цэргийн албан хаагчдад баяр ёслолын өдрүүдэд өөрийн алба хаах хугацаандаа хэрэглэж байсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөхийг зөвшөөрнө.

3.                 Цэргийн албан хаагчид нь цэргийн дүрэмт хувцсыг хэрэглэхдээ энэ дүрмийн заалт бүрийг мөрдлөг болгон, хувцсыг биедээ тохируулж, бүрэн бүтэн, цэвэр нямбай, ариг гамтай эдэлж, хэрэглэх үүрэгтэй.

4.                 Цэргийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай байна.

5.                 БХЯ-нд ажиллаж байгаа, гүйцэтгэх албаны болон эмэгтэй цэргийн албан хаагчдыг хээрийн болон команд штабын сургууль, дадлага, байлдааны буудлага, жижүүрлэлт, харуул манааны үүрэг гүйцэтгэх, шалган туслах ажлаар анги, байгууллагад ажиллах, цэргийн бэлтгэл сургуульд оролцохоос бусад үед энгийн хувцас өмсөхийг зөвшөөрнө.

6.                 Цэргийн албан хаагчид цэргийн хүрээний даргын шийдвэрээр өвөл, зуны улирлын хувцсанд шилжинэ.

Ёслолын ажиллагаанд жагсах нэгтгэл, ангиудын цэргийн албан хаагчдын хувцсыг ЗХЕШ-ын даргын тушаалаар тогтооно.

7.                 Цэргийн хүрээний дарга, хотхоны ахлаач, анги, байгууллагын захирагч /дарга/ нар бие бүрэлдэхүүнийг нэгдсэн арга хэмжээнд оролцуулахдаа тухайн үед өмсөх хувцасны төрлийг өөрсдийн шийдвэрээр жигдэлж болно.

8.                 Цэргийн дүрэмт хувцасны өнгө, загварыг өөрчлөх, ёслол, албаны, өдөр тутмын, ажлын, тусгай зориулалтын хувцсыг өөр хооронд нь буюу энгийн хувцастай хольж өмсөх, дүрэмт хувцсандаа элдэв нугалаа гаргах, хэв загварыг өөрчлөх, заханд цагаанаас өөр өнгийн даавуу хэрэглэхийг хориглоно. Гадаад улсын цэргийн хувцас хэрэглэлийг эдэлж хэрэглэхийг хатуу хориглоно.

 

Хоёр. Цэргийн албан хаагчдын дүрэмт хувцасны ангилал, түүнийг өмсөх

Цэргийн дүрэмт хувцсыг зориулалтаар нь ёслолын, албаны, өдөр тутмын гэж ангилна.

Ёслолын хувцас

1.        Ёслолын хувцсыг баяр, ёслолын ажиллагаа, гадаад арга хэмжээнд оролцох, ангид Байлдааны туг гардуулах, цэргийн тангараг өргөх, сургууль, дамжаа төгсөх, цэргийн цол, төрийн одон медалиар шагнагдах үед өмсөнө.

2.                  Хилийн шалган нэвтрүүлэх боомтын бичиг баримтын шалгагч офицер, ахлагчид албан үүргээ гүйцэтгэх үедээ ёслол /алба/-ын хувцас өмсөнө. Хилийн төлөөлөгчийн уулзалт, хэлэлцээр хийх үед ёслол /алба/-ын хувцастай байна.

3.                  Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, үлээвэр хөгжмийн хөгжимчин, уран бүтээлчид тоглолтын үед Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан тусгай хувцастай байж болно.

4.                  Ёслолын хувцас нь:

а/ дулааны улиралд

-  саравчтай малгай /хугацаат цэргийн албан хаагчид майхан малгай/;

-  задгай энгэртэй ёслолын китель /хугацаат цэргийн албан хаагчид битүү энгэртэй ёслолын китель/;

-  урт өмд /хугацаат цэргийн албан хаагчид гуталтай өмсдөг өмд/;

-  цагаан цамц;

-  хар ногоон өнгийн зангиа;

-  саан бүс /хугацаат цэргийн албан хаагчид суран бүс/;

-  цагаан бээлий;

-  хар ботинк /хугацаат цэргийн албан хаагчид ажлын гутал/;

-  саан мөрдөс; /хугацаат цэргийн албан хаагчид ёслолын мөрдөс/

-  цолны болон ялгах тэмдэг;

-  малгайн тэмдэг

б/хүйтний улиралд

- офицер, ахлагч, сонсогч, гэрээт цэрэг

- цегейк малгай, генерал, хурандаа каракуль малгай, хугацаат цэргийн албан хаагчид хиймэл үстэй малгай;

- хүрэн савхин богино салдаг дотортой савхин мөрдөстэй дээл /хугацаат цэргийн албан хаагчид шинель/;

- задгай энгэртэй ёслол ын китель /хугацаат цэргийн албан хаагчид битүү энгэртэй ёслолын китель/;

- урт өмд /хугацаат цэргийн албан хаагчид гуталтай өмсдөг өмд/;

- цагаан цамц;

- хар ногоон өнгийн зангиа;

- саан бүс /хугацаат цэргийн албан хаагчид суран бүс/;

- хар, хүрэн өнгийн савхин буюу даавуу бээлий /хугацаат цэргийн албан хаагчид хөвөнтэй бээлий/;

- хар ботинк /хугацаат цэргийн албан хаагчид ажлын гутал/;

- саан мөрдөс;

- цолны болон ялгах тэмдэг;

- хүзүүний ороолт;

- малгайн тэмдэг

Албаныхувцас

5.        Албаны хувцсыг ээлжийн амралт, чөлөөгөөр явах, хурал зөвлөлгөөнд оролцох, шинэ албан тушаалд дэвшин томилогдсоноо захирагч, дарга нартаа мэдэгдэх болон захирагч /дарга/-ийн шийдвэр гарсан үед өмсөнө. Албаны хувцсыг БХЯ, ЗХЕШ, ХЦУГ, УИХГ, ГХМСТГ-ын бие бүрэлдэхүүн Төв байгууллагад өдөр тутам өмсөж болно.

6.        Албаны хувцас нь:

а/ дулааны улиралд

-  саравчтай малгай;

-  задгай энгэртэй албаны китель;

-  урт өмд;

-  цайвар ногоон өнгийн цамц/богино, урт ханцуйтай/;

-  хар ногоон өнгийн зангиа;

-  хар ботинк;

-  даавуун мөрдөс /генералууд урт мөрдөс/;

-  цолны болон ялгах тэмдэг;

-  малгайн тэмдэг

б/ хүйтний улиралд

-  офицер, ахлагч, сонсогч, гэрээт цэрэг - цегейк малгай, генерал, хурандаа-каракуль малгай;

-  -хүрэн савхин богино, салдаг дотортой савхин мөрдөстэй дээл /генералууд урт мөрдөстэй/

-  задгай энгэртэй албаны китель;

-  -урт өмд;

-  цайвар ногоон өнгийн цамц;

-  хар ногоон өнгийн зангиа;

-  хар, хүрэн өнгийн савхин буюу даавуу бээлий;

-  хүзүүний ороолт;

-  -хар ботинк;

-  даавуун мөрдөс /генералууд урт мөрдөс/;

-  цолны болон ялгах тэмдэг;

-  малгайн тэмдэг

Өдөр тутмын хувцас

7.                 Өдөр тутмын хувцсыг цэргийн албан хаагчид /Удирдах байгууллагад ажиллагсдаас бусад/ албан үүргээ гүйцэтгэх, цэргийн бэлтгэл сургуульд оролцох, хээрийн болон команд штабын сургууль, дадлага, байлдааны буудлага, жижүүрлэлт, харуул манааны үүрэг гүйцэтгэх, анги байгууллагад шалган туслах ажлаар явах үед өмсөнө.

8.                 Өдөр тутмын хувцас нь:

а/ дулааны улиралд

-    саравчтай өнгөлөн далдлалтын эрээн малгай /хугацаат цэргийн албан хаагчид майхан малгай/;

-    задгай энгэртэй өнгөлөн далдлалтын эрээн китель /хугацаат цэргийн албан хаагчид битүү энгэртэй китель/;

-    урт өнгөлөн далдлалтын эрээн өмд /хугацаат цэргийн албан хаагчид гуталтай өмсдөг өмд/;

-    Өнгөлөн далдлалтын эрээн цамц;

-    хагас түрийтэй гутал /ердийн хөсөг уналга хэрэглэдэг салбарын офицер,ахлагч нар урт түрийтэй хромон гутал,гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид ажлын гутал/;

-    шар ремень бүс /хугацаат цэргийн албан хаагчид суран бүс/;

б/ хүйтний улиралд

-    офицер, ахлагч, сонсогч, гэрээт цэрэг- цегейк малгай, генерал, хурандаа каракуль малгай, хугацаат цэргийн албан хаагчид хиймэл үстэй малгай;

-    зулхай болон нэхий дотортой цегейк захтай, юүдэнтэй өнгөлөн далдлалтын эрээн хүрэм /хугацаат цэргийн албан хаагчид шинель/;

-    зулхай дотортой өнгөлөн далдлалтын эрээн өмд /хугацаат цэргийн албан хаагчид гуталтай өмсдөг өмд/;

-    задгай энгэртэй өнгөлөн далдлалтын эрээн китель /хугацаат цэргийн албан хаагчид битүү энгэртэй китель/;

-    Өнгөлөн далдлалтын эрээн цамц;

-    хүзүүний ороолт;

-    савхин буюу даавуу бээлий; /хугацаат цэргийн албан хаагчид хөвөнтэй бээлий/

-    хагас түрийтэй гутал /хээр гарахад эсгий гутал өмсөнө/, /ердийн хөсөг уналга хэрэглэдэг салбарын офицер, ахлагч нар урт түрийтэй хромон гутал, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид ажлын гутал, эсгий гутал/;

-    шар ремень бүс /хугацаат цэргийн албан хаагчид суран бүс/;

9.        Өвлийн малгайг хүйтний улиралд ёслол, албаны, өдөр тутмын хувцастай өмсөнө. Өвлийн малгайн чихийг буулгаж өмсөх нөхцөлд бүчийг эрүүн доогуур бүчлэх ба малгайн ард бүчилж болно.

10.         Саравчтай малгайг ёслол, албаны хувцас өмсөх үед малгайн тэмдэг, саан сагалдаргатайгаар хэрэглэнэ.

11.         Өдөр тутмын саравчтай өнгөлөн далдлалтын эрээн малгайг өдөр тутмын хувцастай өмсөнө.

Өвлийн малгайн урд цохны доод ирмэг нь хөмсөгнөөс нэг хуруу дээш, саравчтай малгайн саравчны урд ирмэг хөмсөгний түвшинд байна.

12.         Хүрэн савхин богино дээл болон албаны китель дээр бүс бүслэхгүй, өдөр тутмын хувцастай хольж өмсөхийг хатуу хориглоно.

13.         Шинелийг хугацаат цэргийн албан хаагчид  бүс бүсэлж өмсөнө. Шинелийн хормой нь газраас дээш 34 см-ийн зайтай байна.

14.         Нөмрөг цувыг мөрдөсгүй өмсөнө. Нөмрөг цувыг эвхэж оосорлон зүүн талдаа зүүж явна.

15.         Ёслолын китель дээр сургууль дүүргэсэн тэмдэг, одон медаль, нэрийн тэмдэг, байгууллагын ялгах тэмдэг, мэргэжлийн зэргийн тэмдэг, ханцуйн ялгах тэмдэг, алба хаасан хугацааг илэрхийлэх тэмдэг байна.

16.         Албаны китель дээр сургууль дүүргэсэн тэмдэг, нэрийн тэмдэг, байгууллагын ялгах тэмдэг, мэргэжлийн зэргийн тэмдэг, ханцуйн ялгах тэмдэг, алба хаасан хугацааг илэрхийлсэн тэмдэг, одон медалийн тууз байна.

17.   Өдөр тутмын китель дээр ханцуйн ялгах тэмдэг, алба хаасан хугацааг илэрхийлэх болон нэрийн тэмдэг байна. Өдөр тутмын хувцсан дээр шар ремень бүс бүсэлнэ. Өдөр тутмын кителийг өмдний дотуур хийж ботинк дээр өмсөхийг зөвшөөрнө. Өдөр тутмын эрээн китель, юүдэнтэй эрээн хүрэм дээр цолны металл тэмдэг зүүхийг хориглоно.

18.         Өдөр тутмын өвлийн өнгөлөн далдлалтын эрээн хувцсыг хагас түрийтэй гутал, эсгий гуталтай тус тус өмсөнө. Хилд алба хааж байгаа болон бусад уналга, хөсөг хэрэглэдэг офицер, ахлагчид өдөр тутмын өвөл, зуны өнгөлөн далдлалтын эрээн хувцсыг урт түрийтэй гуталтай өмсөж болно. Энэ үед уг хувцасны өмдний шуумгийг гутлын түрийний гадна тавьж өмсөх ба уналга хөсөг хэрэглэхдээ гутлын түрүүний дотор хийнэ.

19.   Зуны нөхцөлд албаны болон өдөр тутмын өнгөлөн далдлалтын эрээн цамцыг кительгүйгээр өмдний дотуур хийж өмсөж болно. Энэ тохиолдолд өмдний тэлээ хар ногоон өнгөтэй даавуун байна.

20.         Зангиаг ёслолын болон албаны цамцны 3-4 дэх товчны хооронд хавчаараар тогтооно.

21.   Ёслолын болон албаны цамцыг кительгүй өмсөх үед зангиагүй байж болно. Энэ тохиолдолд цамцны энгэр задгай байна.

22.   Өдөр тутмын цамцны ханцуйг эргүүлж, зориулалтын товчинд сойж өмсөж болно.

23.   Хүзүүний ороолтыг савхин богино дээл, өдөр тутмын өвлийн өнгөлөн далдлалтын эрээн хувцас өмсөх үед хэрэглэнэ.

24.         Саан бүсийг ёслолын кителийн доороосоо 2 дахь товчийг дарж, ногоон ремень бүсийг өдөр тутмын өмдний түдүүл, өдөр тутмын өвлийн хүрэмний доороосоо 3 дахь товчийг дарж бүсэлнэ.

25.         Офицер цүнхийг өдөр тутмын хувцас өмссөн үед оосрыг баруун мөр дээгүүр гарган зүүн ташаандаа зүүнэ. Цүнхний дээд тал бүснээс 3-4 см-ийн зайтай байна.

26.         Ханцуйн ялгах тэмдгийг ёслол /алба/-ын китель, өдөр тутмын китель, хүрэм, ёслол, албаны болон өдөр тутмын цамцны зүүн ханцуйд мөрний залгаасны оёдлоос доош 120 мм-ийн зайд хадна.

27.         Алба хаасан хугацааг илтгэх тэмдгийг ёслол /алба/-ын китель, өдөр тутмын китель, өдөр тутмын өвлийн хүрэм, ёслол, албаны болон өдөр тутмын цамцны баруун ханцуйд мөрний залгаасны оёдлоос доош 120 мм-ийн зайд түүний голын өнцгийг дээш харуулж хадна.

28.   Ханцуйн ялгах болон алба хаасан хугацааг илтгэх тэмдгийг савхин дээлэн дээр хэрэглэхгүй.

29.         Ёслол /алба/-ын китель дээр саан /ногоон өнгийн даавуун/угладаг мөрдөс хэрэглэж шар өнгийн металл цолны болон таних тэмдэг зүүнэ .

30.         Салдаг дотортой савхин богино дээлийг угладаг савхин мөрдөстэй шар өнгийн металл цолны тэмдэгтэй өмсөнө. Генералууд урт мөрдөстэй байна.

31.         Ёслол /алба/-ын цамц, өдөр тутмын өнгөлөн далдлалтын эрээн хувцас, цамцыг ижил өнгийн материалаар оёгдсон угладаг мөрдөстэйгөөр өмсөж хэрэглэх ба эдгээр хувцасны мөрдсийн цолны тэмдгийг шар өнгийн утсаар нэхсэн байна.

32.   Цэргийн их сургуулийн сонсогч, гэрээт цэргийн албан хаагчид энэхүү дүрмийг мөрдлөг болгон Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 16 дугаар тогтоолоор баталсан нормын хувцас, хэрэглэлийг өмсөж хэрэглэнэ.

33.   Ёслол албаны хувцас өмсөх үед хар бараан өнгийн оймс хэрэглэнэ.

Гурав. Мөрдөс, цолны болон ялгах тэмдэг хэрэглэх

1.                 Мөрдсийг ёслолын, албаны, өдөр тутмын гэж ангилна. Ёслолын мөрдсийг ёслолын, албаны мөрдсийг албаны китель дээр зүүнэ. Өдөр тутмын хувцсанд өдөр тутмын мөрдөс зүүнэ. Мөрдөс нь генералын, офицерын, ахлагчийн, цэргийн сургуулийн сонсогчийн, бага дарга, байлдагчийн гэж ялгагдана.

2.        Цолны тэмдэг нь хугацаат албаны түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогч нарт шар өнгийн "ТУУЗ", ахлагч нарт "ШОРГООЛЖИН ӨЛЗИЙ", дунд офицеруудад "ДАН ӨЛЗИЙ", ахлах, дээд офицеруудад "ДАВХАР ӨЛЗИЙ" байна.

3.        Мөрдөс дээр хугацаат албаны түрүүч, байлдагч, цэргийн сургуулийн сонсогчдын цолны тууз, ахлагч нарын цолны шоргоолжин өлзийг хөндлөнгөөр цувуулж, дунд, ахлах офицерын цолны дөрвөн өлзийг ОЧИР-лож, гурван өлзийг ЧАНДМАН-лаж хоёр өлзийг зэрэгцүүлж хадна. Бригадын генерал, Хошууч генерал, Дэслэгч генералын цолны тэмдгийг мөрдэс дээр цувруулж, Генералын цолны тэмдгийн 2 өлзийг зэрэгцүүлж, бусад өлзийг цувруулж тус тус оёно.

4.        Мөрдөс дээр цолны тэмдгийг дараах зай хэмжээгээр байрлуулна.

 

Дд

Цэргийн цол

Өлзий /тууз/-ны тоо

Мөрдөсний тэгш өлзийний төв, туузны гол хүртэлх зай /мм/

Зэрэгцээ, өлзийний төв, туузны гол хоорондын зай /мм/

1.

Генерал

4

25

 20

2.

 Дэслэгч генерал

3

15

25

3.

 Хошууч генерал

2

20

 

4.

Бригадын генерал

1

30

 

5.

Хурандаа

3

25

20

6.

Дэд хурандаа

2

25

20

7.

Хошууч

1

30

 

8.

Ахмад

4

30

15

9.

Ахлах дэслэгч

3

25

15

10.

Дэслэгч

2

25

20

11.

Ахлах ахлагч

3

20

15

12.

Ахлагч

2

20

15

13.

Дэд ахлагч

1

30

 

14.

Ахлах түрүүч

4

45

10

15.

Түрүүч

3

45

10

16.

Дэд түрүүч

2

45

10

17.

Ахлах байлдагч

1

45

 

5.        Таних тэмдгийг ёслол /алба/-ны кителийн захны бартаатай залгаа хэсэгт толгойг дээш харуулан зүүнэ. Таних тэмдгийн голоос захны өнцөг хүртэлх зай 25 мм байна.

6.                 Цэргийн алба хаасан хугацаанаас хамаарч алба хаасан хугацааг илэрхийлэх тэмдэг нь 5 хүртэл жил алба хаасан бол 1 зураас, 6-10 жил 2 зураас, 11-15жил 3 зураас, 16-20жил 4зураас, 21-25 жил 5 зураас, 25-аас дээш 6 зураастай байна.

7.                 Цэргийн сургуулийн дамжааны ялгах тэмдгийг өдөр тутмын китель, хүрэмний баруун ханцуйд мөрний залгаасны оёдлоос доош 120 мм зайд хадна.

8.                 Нисэх ангийн бие бүрэлдэхүүний малгайн ялгах тэмдгийг зөвхөн саравчтай малгайд, малгайн хүрээнээс дээш 30 мм-ийн зайд зүүнэ.

Дөрөв. Цэргийн дүрэмт хувцсан дээр одон, медаль, тэдгээрийн тууз, энгэрийн тэмдэг зүүх

1.                 Монгол Улсын одон, медалиудыг ёслолын кителийн зүүн энгэрт, бартааны өнцгийн түвшингээс эхлэн баруунаас зүүн тийш, төрөөс тогтоосон дарааллын дагуу эгнүүлж зүүнэ. Эгнээ хоорондын зай 5 мм байна. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатрын "Алтан таван хошуу", "Алтан соёмбо"-ыг зүүн энгэрт бусад одон, медалиудын дээр зүүнэ. Бусад улсын одон медалийг өөрийн улсын одон, медалийн дараагаар үргэлжлүүлж зүүнэ.

2.                 Албаны болон өдөр тутмын китель дээр одон, медаль зүүхийг зөвшөөрөхгүй.

3.                 Онцгойлох болон дурсгалын тэмдгийг ёслолын кителийн баруун энгэрт эгнүүлэн зүүнэ. Сургууль дүүргэсний тэмдгийг баруун халаасны дээд талд дарааллаар эгнүүлж доод үзүүрийг нэрийн тэмдэгт тулгаж зүүнэ. Гавъяатын онцгойлох тэмдэг, төрийн шагналын болон БХЯ-ны хүндэт тэмдгийг баруун энгэрт бусад тэмдгүүдийн дээд талд зүүнэ. Байгууллагын таних тэмдгийг ёслол /алба/-ын кителийн баруун халаасны тагны доод үзүүрээс 1 см-ийн зайтай унжих суурин дээр голлуулж зүүнэ.

4.                 Ёслол, албаны болон өдөр тутмын цамцан дээр одон медалийн лент, ханцуйн ялгах тэмдэг, нэрийн тэмдэг, алба хаасан хугацааг илэрхийлэх тэмдэг,байгууллагын ялгах тэмдэг, мэргэжлийн зэргийн тэмдгийг тус тус зүүнэ.

5.                 Албаны китель дээр одон медалийн туузыг баруунаас зүүн тийш тогтоосон дарааллын дагуу зүүн халаасны дээд талд зүүнэ. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатрын "Алтан таван хошуу", "Алтан соёмбо"-ыг зүүн энгэрт, одон медалийн туузны дээр зүүнэ.

6.                 Албаны китель дээр онцгойлох болон дурсгалын тэмдгийг энэхүү бүлгийн 3 дугаар зүйлд заасны дагуу зүүнэ.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017