ЦЭРГИЙН ДYЙЦYYЛЭХ АЛБЫГ МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРЭЭР ОРЛУУЛАН ХААХ БОЛЗОЛ

2012 оны 11 сарын 27

Монгол Улсын Их Хурлын 2009 оны
33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт 

1.Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаана.

2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газар жил бүр тогтооно.

3.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг цэрэг татлагын товчоогоор орж хуульд заасан үндэслэлээр хугацаат цэргийн албанаас жил бүр чөлөөлөгдсөн байдлыг харгалзаж, энэ болзлын 8 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх үндэслэл нь үгүй болсон тохиолдолд цэргийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх үлдсэн хугацааны мөнгөн төлбөрийн хэмжээг энэ тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцно.

4.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана.

5.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэн Дайчилгааны тухай хуульд заасны дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдана.

6.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр тогтоолгосон иргэн төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна.

7.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараахь шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ:

1/гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн;

2/иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан;
3/цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн.

8.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:

1/Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэйчүүд;

2/эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэн;

3/цагдаа, тагнуул, гамшигтай тэмцэх чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2-оос доошгүй жил тасралтгүй төрийн тусгай алба хаасан 18-25 насны иргэн;

4/цэргийн албыг дүйцүүлэн хаасан иргэн.

9.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журмыг Засгийн газар тогтооно. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017