ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ИРГЭНИЙГ ТАТАХ

2012 оны 11 сарын 27

Цэрэг татлагын өдөр 18 нас хүрсэн иргэнийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татагдагчийг цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр,  цагийг аймаг нийслэлийн Засаг даргын захирамжаар тоггооно.  Цэргийн жинхэнэ албанд татагдагч тогтоосон газар, өдөр, цагт цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.

           Харин цэргийн насны иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэт аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.

           Цэрэг татлагын үед байгаа оршин суугаа газраасаа өөр газарт түр яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн Цэргийн штаб /цэрэг татлагын байр/-т очиж бүртгүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас дараах үндэслэлээр чөлөөлж болно.

1.    Эцэг эх нь хоёулаа эсвэл ганц бие, эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй, 60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн 1.2 дугаар зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцох бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр

2.     Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй.

3.     Хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй

4.     Эхнэр нь тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон ба хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй эсвэл 16-аас дээш настай боловч тахир дутуугийн 1,2 дугаар зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй.

5.    Дээр дурьдсан гачигдлыг аймаг, нийслэл, сум, дуурэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт,  төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн тогтооно.

Цэргийн жинхэнэ албанд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

            -  Цэргийн үүрэгтний үнэмлэх

-  Нийгмийн даатгалын дэвтэр

-  Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-           Мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом

-           Цээж зураг /3х4/ 3ш

Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө. Харин сайн дураараа цэргийн жинхэнэ алба хааж болно.  

Гадаадад суралцаж, ажиллаж байгаа 18-25 насны иргэн зарлан дуудах хуудас авсан тохиолдолд

  •   Гадаадад зорчих визний хуулбар, нотариатаар батлуулсан байх
  •   Суралцагч бол сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт
  •   Гэрээгээр ажиллаж байгаа иргэн хөдөлмөрийн гэрээг нотариатаар батлуулсан хуулбар
  •   Гадаадад мэргэжлийн боловсролын сургуульд суралцах хугацаанд нь бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд цэргийн жинхэнэ албанаас тухайн жилд түр чөлөөлнө. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 18-25 насны иргэн жинхэнэ албанаас чөлөөлөгдөхгүй. Хэрвээ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд цэргийн дүицүүлэх албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаана.

Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017