ИРГЭНИЙГ ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАНД СОНГОН АВАХ

2012 оны 04 сарын 01

        Гэрээт цэргийн албан хаагчийн алба хаах албан тушаал, цолны зэрэглэл, мэргэжлийн  жагсаалтыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхний газар, Дотоодын цэргийн штаб, тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны  төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн эхний улиралд багтаан тогтооно.

Цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлттэл үүрэгтэн болон Зэвсэгт хүчинд хэрэгцээтэй мэргэжлээр иргэний дээд сургууль төгссөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авч болно.

Гэрээт цэргийн албан хаагчаар сонгон шалгаруулах журмыг Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас тогтоож мөрдүүлнэ.

Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй иргэн аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Цэргийн штаб, алба хааж байгаа цэргийн анги, байгууллагын удирдлагад гэрээт цэргийн албанд сайн дураар элсэх тухай өргөдөл гаргана.

Цэргийн штаб, цэргийн анги, байгууллагын удирдлага сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчийг батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтад оруулж, дүнг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабт тус тус хүргүүлнэ.

Шалгалтын дүн. Боловсролын түвшин, мэргэжил, цэргийн алба хаасан байдал, аймаг, нийслэл (дүүрэг) – ийн Цэргийн штаб, цэргийн анги байгууллагын захирагчийн санал, дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб иргэнийг гэрээт цэргийн алба хаалгах тухай шийдвэр гаргана.

Гэрээг цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулж авах хугацааг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб тогтооно.

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Энэ журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу гэрээт цэргийн алба хаалгах шийдвэр гарсан иргэнтэй Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах еренхий газар, Дотоодын цэргийн штабын эрх бүхий албан тушаалтан "Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ"-г байгуулна. "Гэрээт цэргийн алба хаах тухай гэрээ"-нд дараахь асуудлыг тусгана.

- Гэрээгээр цэргийн алба хаах хугацаа;

- Гэрээний хугацаанд ажиллах анги, байгууллага, эрхлэх албан тушаал;

- Цалин хөлс, нэмэгдлийн хэмжээ, түүнийг хадгалах;

- Гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг;

- Гэрээ байгуулагч талуудын хүлээх хариуцлага;

- Гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа;

- Бусад асуудал.

Гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 24 сар байна. Цаашид гэрээт цэргийн албан хаагчийн хүсэлт болон цэргийн анги байгууллагын захирагчийн санал, дүгнэлтийг үндэслэн гэрээг тухайн иргэнийг 31 нас хүртэл сунгаж болно.

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ

Гэрээт цэргийн албан хаагчийн цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн нэгэн адил холбогдох хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна.

Гэрээт цэргийн алба хаагчийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулж болно.

Гэрээт цэргийн албан хаагч нь хугацаат албаны байлдагч, түрүүч нарын нэгэн адил цэргийн ангийн байнгын байрлалд байрлана.

Цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл сургалтын үе, шатыг дуусгасан гэрээт цэргийн албан хаагчийг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын шийдвэрээр цэргийн ангийн байрлалаас гадна байрлуулж болно.

Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн журамд заасны дагуу өөрийн хүсэлтээр орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн онцгой байдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн цэрэгт туслах, хүмүүнлэгийн бусад байгууллагад цэргийн албыг дүйцүүлэн хааж болно.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017