ЗХ-НИЙ ҮҮРЭГ

2012 оны 04 сарын 02

"ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС:

 

4 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний үүрэг

4.1. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн.

4.2. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн.Зэвсэгт хүчин энэ зүйлийн 1 дэхь хэсэгт заасан Зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээс гадна тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:

4.2.1. Эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах

4.2.2. Улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих

4.2.3. Гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад туслах

4.2.4. Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх

4.2.5. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад дэмжлэг үзүүлэх

4.2.6. Улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх

4.2.7. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тусалцаа, дэмжлэг үзүүлэх

4.2.8. Энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцох

4.2.9. Аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах

4.2.10. Хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэх


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017