Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах заавар

2015 оны 01 сарын 21

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар

 тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ

 ОРОХОД АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН

ҮНЭЛГЭЭ, ДҮН ГАРГАХ ЗААВАР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төв комисс болон Салбар комисс Төрийн албаны зөвлөлийн 2013 оны ... дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын (цаашид “Мэргэшлийн шалгалт авах журам” гэх) дагуу мэргэшлийн шалгалтыг зохион байгуулахдаа эхэхүү зааврыг мөрдөнө.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын хэлбэр, төрөл

2.1. Салбар комисс иргэний бүртгүүлэх үедээ бүрдүүлсэн биеийн байцаалт, холбогдох бусад баримт бичгийг хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг харьцуулах замаар эхний шалгаруулалт явуулах бөгөөд уг болзол, шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй.

2.2. Хэрэв тухайн ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн болон мэдээллийн технологийн ахисан түвшний ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд:

2.2.1. Гадаадад тухайн хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичгийг үндэслэн гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно:

2.2.2. Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол уг иргэний түүнд холбогдох баримт бичгийн оноог үндэслэн гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно:

2.2.3. Монгол Улсын мэдээллийн технологийн үндэсний стандартад нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг мэдээллийн технологийн ахисан түвшний шалгалт өгсөн бол уг иргэний түүнд холбогдох баримт бичгийг үндэслэнэ:

2.2.4. Мэдээллийн технологийн ур чадварын тусгай шаардлага хангсан эсэхийг тогтооно:

2.2.5. Энэхүү зааврын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т заасан холбогдох баримт бичиггүй иргэдийн гадаад хэлний мэдлэгийн болон мэдээллийн технологийн ахисан түвшиний ур чадварын түвшин тогтоох шалгалтыг мэргэжлийн байгууллагаар авахуулах ажлыг Төв комисс нарийн бичгийн дарга зохион байгуулна.

2.3. Комисс энэхүү зааврын 2.1 дэх хэсэгт заасан шалгаруулалтад тэнцсэн иргэнээс авах шалгалтыг зохион байгуулахдаа Мэргэшлийн шалгалт авах журмын 8.5 дахь хэсэгт заасан дарааллыг баримтална.

2.4. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг доорхи агуулгын хүрээнд авна:

2.4.1. Төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн

2.4.2. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, Монгол орны түүх, соёл,төрийн байгууламж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэг:

2.4.3. Логик сэтгэлгээг тогтооход чиглэсэн ерөнхий мэдлэгий.

2.5. Ур чадварын түвшин тогтоох шалгалтыг доорхи агуулгын хүрээнд авна:

2.5.1. Монгол /кирилл/ хэлбичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын:

2.5.2. Мэдээллийн технологийн ур чадварын:

2.6. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг доорхи агуулгын хүрээнд авна:

2.6.1. Шалгуулагч иргэний ажилд орохыг  сонирхож буй байгууллага, нэгж, ажлын байр (албан тушаал)-ны зорилго, зорилт, чиг үүргийн талаарх мэдлэгийн:

2.6.2. Төрийн алба, улс орны болон салбар, нутаг дэвсгэрийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэгийн:

2.6.3. Тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай мэдлэгийн:

2.6.4. Тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай хандлагийн:

2.6.5. Тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйлийн:

Гурав. Мэргэшлийн шалгалт арга

3.1. Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг Сорилын хэлбэрээр авна. Сорилын хэлбэрээр авах шалгалтыг цахимаар авах бөгөөд боломжгүй тохиолдолд сорилын хуудсаар авна.

3.1.1. Шалгалтыг цахимаар авах тохиолдолд сорилтын цахим систем ашиглах зааврын дагуу явуулна:

3.1.2. Шалгалтыг сорилын хуудсаар авах тохиолдолд Төв комиссын баталсан удирдамжийн дагуу явуулна.

3.2. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг Ярилцлагын хэлбэрээр авна.

Дөрөв. Мэргэшлийн шалгалтын үнэлгээ

4.1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад 60 хүртэл онооны үнэлгээ өгөх бөгөөд үүнээс энэхүү  зааврын 2.4.1, 2.4.2, 2.4.3-т зааан хэсэг тус бүрт дор дурдсан онооны үнэлгээг өгнө.

4.1.1. Төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгт 40 хүртэл оноо:

4.1.2. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, Монгол орны түүх, соёл, төрийн байгууламж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх ерөнхий мэдлэгт 10 хүртэл оноо:

4.1.3. Логик сэтгэлгээг тогтооход чиглэсэн ерөнхий мэдлэгт 10 хүртэл оноо:

4.2. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт нь 60 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлнэ. Сорилд хариулах нийт хугацаа 60 минут байна. 36 буюу түүнээс дээш оноо авсан иргэнийг Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцно. Энэ шалгалтад тэнцсэн иргэн дараагийн шалгалтад тэнцсэнд тооцно. Энэ шалгалтад тэнцсэн иргэн дараагийн шалгалтанд орох эрхтэй болно.

4.3. Ур чадварын түвшин тогтоох шалгалтад 25 хүртэл онооны үнэлгээ өгөх бөгөөд үүнээс энэхүү зааврын 2.5.1, 2.5.2-т заасан хэсэг тус бүрт дор дурдсан онооны үнэлгээ өгнө:

4.3.1. Монгол хэлбичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварт 15 хүртэл оноо:

4.3.2. Мэдээллийн технологийн ур чадварт 10 хүртэл оноо.

4.4. Монгол хэлбичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох шалгалт нь 15 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлнэ. Сорилд хариулах нийт хугацаа 15 минут байна. Монгол хэлбичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох шалгалтад 9 буюу үүнээс дээш оноо авсан иргэнийг тэнцсэнд тооцно. Энэ шалгалтад тэнцсэн иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй болно.

4.5. Мэдээллийн технологийн ур чадварын  түвшин тогтоох шалгалт нь 10 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлнэ. Сорилд хариулах нийт хугацаа 10 минут байна.

4.6. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтаар иргэний ажилд орохыг сонирхож буй байгууллага, ажлын байр (албан тушаал)-ны зорилго, зорилт, чиг үүргийн талаар болон уг албан тушаал хашихад шаардлагатай мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлоход чиглэгдсэн энэхүү зааврын 2.6.1-2.6.5-д заасан таван бүлэг асуултын хүрээнд доорх байдлаар ярилцаж шалгана:

4.6.1.  Асуулт бүрт 0-3 хүртэл / маш сайн 3, сайн 2, дунд 1, хангалтгүй 0/ оноогоор үнэлгээ өгөх бөгөөд энэ шалгалтын нийлбэр оноо 15 хүртэл байна:

4.6.2. Ярилцлагын ажлын хэсэг 3 гишүүнээс бүрдэх бөгөөд бус бүрдээ үнэлгээ өгнө. Шалгуулагч ярилцлагын асуултын бүлэг тус бүрээс асуултыг сугалж, хариулна:

4.6.3. Ярилцлагын ажлын хэсгийн гишүүдийн онооны нийлбэрийн дунджаар үнэлгээг гаргах бөгөөд дүнг шалгуулагчийг шалгалтын танхимаас гаргалгүйгээр мэдээлнэ.

4.6.4. Ярилцллагыг ганцаарчилсан хэлбэрээр явуулна:

4.6.5. Ярилцлагын шалгалтын нийтлэг асуултын хүрээ, чиглэлийг Төв комиссоос өгнө.

4.7. Мэргэшлийн шалгалт авах журмын 8.5 дахь хэсэгт заасан гурван багш шалгалтын үнэлгээний нийт онооны дээд хягаар 100 байна. Гурван багц шалгалтад нийт 60 ба түүнээс дээш авсан шалгуулагчийг төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно.

Тав. Мэргэшлийн шалгалтын дүн гарах

 5.1. Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэний Мэргэшлийн шалгалт авах журмын хавсралт болох “Төрийн жинхэн  албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас”-ыг албажуулах:

5.1.1. Шалгалт бүрийн дүнг Салбар комиссын нарийн бичгийн дарга хар өнгийн үзгэн балаар бөглөж, “Салбар комиссын нарийн бичгийн дарга” гэсний дараах зайд гарын үсгээ зурна.

5.1.2. Салбар комиссын дарга “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас”-ны дүнгийн хүснэгтэд бөглөсөн шалгалт бүрийн оноо үнэн зөв эсэхийг үнэлгээний эх материал /жагсаалт/-тай тулгах замаар хянаж, “Салбар комиссын дарга” гэсний дараах зайд гарын үсгээ зурж, тэмдэг дарна.

5.2. Салбар комиссын нарийн бичгийн дарга Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтын дүнг цахим шалгалтын систем ашиглах зааврын дагуу оруулна.

5.3. Шалгалтыг цахимаар аваагүй тохиолдолд Ерөнхий мэдлэг, Ур чадвар, Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтын дүнг тус бүрээр нь цахим шалгалтын дүнг цахим шалгалтын систем ашиглах зааврын дагуу оруулна. 

5.4. Салбар комиссын нарийн бичгийн дарга цахим шалгалтын систем дэх “Хэвлэх” гэсэн командаар мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэдийг албан тушаал бүрээр хамгийн өндөр оноо авснаас эхлэн онооны дарааллаар жагсаасан жагсаалтыг хэвлэж гаргана. Жагсаалтын албажуулах хэсэгт Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зураж, тэмдэг дарна.

5.5. Салбар комисс шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргана. Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг албан тушаал бүрээр хамгийн өндөр оноо авснаас хэлэн онооны дарааллаар жагсаасан жагсаалт, хурлын шийдвэрийг 2 хувь үйлдэж Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

5.6. Салбар комиссын дарга мэргэшлийн шалгалтын дүн, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг албан тушаал бүрээр хамгийн өндөр оноо авснаас эхлэн онооны дарааллаар жагсаасан жагсаалтыг зохих журмын дагуу албажуулж, илтгэх болон хяналтын хуудас, шалгалтын материал зэрэг холбогдох бусад материалыг ажлын Мэргэшлийн шалгалт авах журмын 9.1-д заасны дагуу Төв комисст ирүүлнэ.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017