ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЗААВАР

2015 оны 01 сарын 21

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 тоот
тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН

ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЗААВАР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам (цаашид “Журам” гэх)”-ын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулахдаа энэхүү зааврыг мөрдөнө.

Хоёр. Шалгалтын хэлбэр, төрөл

2.1 Комисс журмын 26 дахь хэсэгт заасны дагуу иргэний анкет, холбогдох бусад баримт бичгийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагатай харьцуулах замаар эхний шатны шалгаруулалт явуулах бөгөөд уг болзол, шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэлээс хасч, энэ тухай өөрт нь мэдэгдэнэ.

2.2  Журмын 26 дахь хэсэгт заасний дагуу эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэний тухайн албан тушаалд тавигдах дор дурдсан ерөнхий шаардлагад үнэлгээ өгнө:

            2.2.1. боловсрол:

            2.2.2. туршлага:

            2.2.3. мэргэшсэн байдал.

2.3 Комисс журмын 27 дахь хэсэгт заасны дагуу эхний шатны шалгаруулалт тэнцсэн иргэнийг дараахь хэлбэрээр сонгон шалгаруулна:

            2.3.1. удирдах ур чадварын түвшин тогтоох:

            2.3.2. ярилцлага хийх.

2.4 Удирдах ур чадварын түвшин тогтоохдоо доорх төрлийн шалгалт авна:

            2.4.1. тухайн албан тушаалд шаардагдах эрх зүйн болон удирдахуйн ухааны онол, арга зүйн мэдлэгийн шалгалт:

            2.4.2 тухайн эрхлэх ажил, албан тушаалд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхтэй холбогдуулан авах бичгийн ур чадвар (эссэ, албан тоот, шийдвэрийн төсөл төлөвлөх зэрэг)-ын шалгалт:

            2.4.3. мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн ур чадварын шалгалт:

            2.4.4. гадаад хэлний мэдлэгийн түвшингийн шалгалт.

2.5. Ярилцлага нь доорх төрлийн мэдлэг, чадварыг тодорхойлоход чиглэгдэнэ:

            2.5.1. төрийн албаны стандартын тухай мэдлэг:

            2.5.2. төсөв санхүүгийн тухай мэдлэг:

            2.5.3. тухайн ажлын байрны талаарх мэдлэг:

            2.5.4. тухайн ажлын байранд хамаарах салбарын бодлого, чиглэлийн талаарх мэдлэг:

            2.5.5. тухайн иргэний ёс зүй, хүнтэй харьцах, багаар ажиллах чадавхийг тодорхойлох.

Гурав. Шалгалт авах арга

3.1 Комисс шалгалтын хэлбэр, төрөл, шалгалтад оролцогчдын тоо, шалгалт авах байрны боломж, мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн хангамж зэргийг харгалзан тухайн төрлийн шалгалтыг дор дурдсан аргуудаас сонгон авна:

            3.1.1. сорилтын шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээ ашиглах боломжгүй тохиолдолд сорил, сорилын хуудас (карт) бөглөх, хугацаа 40 минутаас хэтрэхгүй:

            3.1.2. бичгийн ур чадварын шалгалтыг эссэ, албан тоот, шийдвэрийн төсөл төлөвлөх, хугацаа 15 минутаас хэтрэхгүй:

            3.1.3. ярилцлагыг асуулт, хариулт, эрхлэх ажил, албан тушаалтай холбоотой даалгавар өгөх, нэг ярилцагч 15 минутаас хэтрэхгүй байх:

            3.1.4. гадаад хэлний мэдлэгийн шалгалтыг мэргэжлийн байгууллага авч дүнг гаргах бөгөөд хугацааг өөрсдөө тогтооно:

            3.1.5. мэдээллийн технологийн мэдлэгийн шалгалтыг цахим сүлжээ ашиглах, цахим сүлжээгүй тохиолдолд сорил, сорилтын хуудас (карт) бөглөх, компьютер дээр даалгавар гүйцэтгүүлэх, хугацаа 15 минутаас хэтрэхгүй.

Дөрөв. Шалгалтын үнэлгээ

4.1. Энэхүү зааврын 2.3.1-д заасан удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалтад 40 хүртэл онооны үнэлгээ өгөх бөгөөд үүнээс энэхүү зааврын 2.4.1-2.4.4-т заасан шалгалтын төрөл тус бүрт дор дурдсан онооны үнэлгээ өгнө:

            4.1.1. тухайн албан тушаалд шаардагдах эрх зүйн болон удирдахуйн ухааны онол, арга зүйн мэдлэгийн шалгалт 20 оноо хүртэл:

            4.1.2. тухайн эрхлэх ажил, албан тушаалд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ холбогдуулан авах бичгийн шалгалтын 10 хүртэл:

            4.1.3.гадаад хэлний мэдлэгийн түвшинг “шаардлага хангасан”, шаардлага хангаагүй” гэсэн дүнгээр тооцох:

            4.1.4. мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалаглтад 10 хүртэл.

4.2. Энэхүү зааврын 2.4.1-д заасан сорилтын шалгалтын нийт асуултын 60 хувь ба түүнээс дээш хувийг зөв хариулсан нөхцөлд сонгон шалгаруулалтад оролцогч тус шалгалтад тэнцсэнд тооцогдох бөгөөд дараагийн шалгалтанд орох эрхтэй болно. Сорилын шалгалт 40 асуулттай байх бөгөөд асуулт бүрт хариуцах хугацаа 1 минут байна. Сорилын шалгалтын зөв хариулт бүрт 0,5 оноо ногдоно.

4.3. Энэхүү зааврын 2.3.2-т заасан ярилцлагын шалгалтад 25 хүртэл, үүнээс энэхүү журмын 2.5.1-2.5.5-д заасан мэдлэг, чадвар бүрт 5 хүртэл оноо өгнө.

4.4 Энэхүү зааврын 2.2-т заасан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагад нийт 35 хүртэл, үүнээс энэхүү зааврын 2.2.1-2.2.3-т заасан шаардлага тус бүрт дор дурдсан оноо өгнө:

4.4.1. боловсролын түвшинд 10 оноо хүртэл:

4.4.2. туршлагад 15 оноо хүртэл:

4.4.3. мэргэшсэн байдалд 10 оноо хүртэл.

4.5. энэхүү зааврын 2.2.2, 2.2.3, 2.4.2, 2.4.3, 2.5.1-2.5.5-д заасан шалгалтын үнэлгээг доорх хүснэгтэд үзүүлсэн арга зүйн дагуу өгнө:

 

Үнэлгээний

шатлал

Өгөх оноо

5 хүртэл оноо өгөх шалгалт

10 хүртэл оноо өгөх шалгалт

15 хүртэл оноо өгөх шалгалт

Маш сайн

5

9-10

14-15

Сайн

4

7-8

11-13

Хангалттай

3

5-6

11-13

Дунд

1-2

2-4

3-6

Хангалтгүй

0

0-1

0-2

 

4.6 Энэхүү зааврын 2.2.1-д заасан боловсролын түвшинд доорх хүснэгтэд үзүүлсэн арга зүйн дагуу үнэлгээ өгнө:

Боловсролын зэрэг

Бакалаврын болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүн

Магистр

Боловсролын доктор

ШУ-ны доктор

Оноо

2.0-4.0

2

4

6

 

4.7. Дээд боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0 хүртэл оноо, боловсролын болон эрдмийн зэрэгт 2, 4, 6 гэсэн оноог өмнөх голч дүнгийн оноонд нэмж тооцно.

4.8. Комисс тухайн иргэний мэргэшсэн байдлыг үнэлэхдээ их, дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ, дипломоос гадна түүний өмнө нь ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний илтгэх хуудастай танилцаж болно.    

4.9. Энэхүү зааврын 2.2, 2.3.1, 2.3.2-т заасан 3 багц шалгалтын үнэлгээний нийт онооны дээд хязгаар 100 хүртэл байна. Нийт 60 ба түүнээс оноо авсан сонгон шалгаруулалтад оролцогч төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний илтгэх хуудастай танилцаж болно.

Тав. Шалгалтын дүн гаргах

5.1 Комисс энэхүү зааврын 2.2, 2.3.1, 2.3.2-т заасан 3 багц шалгалтын дүнг хүн тус бүрээр нэгтгэж, хамгийн өндөр оноо авсан хүнээс эхлэн нийт оноогоор байр эзлүүлсэн жагсаалтыг ажлын байр (албан тушаал) бүрээр гаргана.

Зургаа. Нэр дэвшүүлэх санал гаргах

6.1. Комисс шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн сонгон шалгаруулалтад оролцогчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай болон энэхүү зааврын 5.1-д заасны дагуу үйлдсэн нэгдсэн жагсаалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлхэ тухай саналаа Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд харъяаллын дагуу гаргана.

Долоо. Бусад асуудал

7.1. Комисс төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн хуралдаанаар сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэхээс өмнө:

7.1.1. Энэхүү зааврын 6.1-д заасан нэгдсэн жагсаалтаар хамгийн өндөр үнэлгээ авч, нэр дэвшигдсэн сонгон шалгаруулалтад оролцогчийн их, дээд сургууль төгссөн дипломын хүчинтэй эсэх, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн байгууллагын үзлэгийн дүгнэлт авах, Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэмээн авч холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг томилогдохын өмнөх бэлтгэлийг тухайн нэр дэвшигчийг томилох бүхий байгууллага, албан тушаалтан зохион байгуулна.   

7.2. Комисс сорилын болон ярилцлагын шалгалтын асуулт, бичгийн шалгалт болон даалгавар, орчуулгын сэдэв, тэдгээрийн хариулт (түлхүүр)-ийг боловсруулж бэлтгэх шатанд нууцлалыг хангаж ажиллана.

7.3. Энэхүү зааврын 7.2-т заасан нууцлалтай холбоотой асуудлыг хангаж ажиллаагүй ажилтанд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

7.4. Комиссын нарийн бичгийн дарга нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтын үйл явцыг баримтжуулан албажуулж, тэдгээрийг Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн архивт зохих журмын дагуу шилжүүлж, архивт 10 жилийн хугацаатай хадгална.

7.5. Мэдээллийн технологийн ур чадварыг дүгнэхэд маргаан, зөрчил гарвал холбогдох мэргэжилтнүүдээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болно.

7.6. Энэхүү зааврыг нийтэд мэдээлнэ.

 

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны

сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 2 дугаар хавсралт

 

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС

 

Оролцогчийн:

                        .................................................................(ургийн овог)

                        ................................................................. (эцэг буюу эхийн нэр)

                        ................................................................. (нэр)

                        ................................................................. (регистрийн дугаар)

 

Ажиллахыг сонирхож буй:

Байгууллага:.............................................................................................................................

Нэгж:..........................................................................................................................................

Албан тушаал:..........................................................................................................................

Албан тушаалын:

            Ангилал: .....................................

            Зэрэглэл: ....................................

 

Шалгалтын сорил

Шалгалт өгсөн огноо

Авбал зохих оноо

Авсан оноо

  1. Ерөнхий шаардлага (Болосрол, туршлага, мэргэшсэн байдал)-ын оноо

35

 

 

  1. Удирдах ур чадвар (сорил, бичгийн болон мэдээллийн технологи)-ын оноо

40

 

 

  1. Ярилцлагын оноо

25

 

 

НИЙТ ОНОО

100

 

 

 

Дүнтэй танилцсан: ..................огноо....................Сонгон шалгаруулах комиссын:

            Дарга................................/                           / (тэмдэг)

(гарын үсэг)                         (нэр)

           

            Нарийн бичгийн дарга ............................ /  / (тэмдэг)

(гарын үсэг)                         (нэр)

20... оны ... сарын .... –ны өдөр

 

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд

томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын

үнэлгээ, дүгнэлт зааврын 3 дугаар хавсралт

 

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг

сонгох шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ

Сул ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:............................

Ажлын байр (албан тушаал)-ны нэр:.....................................................

Ажлын байрны ангилал, зэрэглэл:....................................................

 

Сонгон шалгаруулалтад оролцогчийн нэр

Ерөнхий шаардлагын үнэлгээ /35 оноо/

Удирдах ур чадварын түвшингийн үнэлгээ

/40 оноо/

Ярилцлага

Нийт

Нийт оноогоор эзлэх байр

Боловсрол

Туршлага

Мэргэшсэн байдал

Сорилын

Бичгийн шалгалт

Мэдээллийн технологийн ур чадвар

Өгвөл зохих дээд оноо

10

15

10

20

10

10

25

100

 

А

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Б.Дорж

6

12

7

19

4

8

21

77

I

2

Д.Оюун

3

11

5

18

5

9

22

73

I I

3

А.Бат

3,5

10

4

14

6

5

20

62,5

I I I

Сонгон шалгаруулах комисс:

Дарга:                                                            /............................................../

Нарийн бичгийн дарга:                            /............................................../

Гишүүд:                                 /............................................../

20... оны ... сарын .... –ны өдөр

ДАРГА:                      Б.ЦОГОО

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86

 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт

нүүр хуудас

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ

МЭРГЭШЛИЙН ДҮНГИЙН ХУУДАС

Оролцогчийн:

                        ............................................ (ургийн овог)

                        ............................................ (эцэг буюу эхийн нэр)

                        ............................................ (нэр)

                        ............................................ (регистрийн дугаар)

Ажиллахыг сонирхож буй:

Байгууллага:.....................................................................................................................................

Нэгж:..................................................................................................................................................

Албан тушаал:..................................................................................................................................

Албан тушаалын:

            Ангилал: ............................................

            Зэрэглэл: ...........................................

 

Шалгалтын төрөл

Шалгалт өгсөн огноо

Авбал зохих дээд оноо

Авсан оноо

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

 

60

 

2.1. Монгол хэлбичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын түвшин тогтоох шалгалт

 

15

 

2.2. Мэдээллийн технологийн ур чадварын түвшин тогтоох шалгалт

 

10

 

  1. Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт

 

15

 

НИЙТ ОНОО

100

 

 

 

Дүнтэй танилцсан: ................... огноо .................... Сонгон шалгаруулах комиссын:

 

Дарга .................................. /                                    / (тэмдэг)       (гарын үсэг)              (нэр)

Нарийн бичгийн дарга ..................................../                           / (гарын үсэг)                        (нэр)

 

 

201 ... оны ... сарын ...-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Арын хуудас

 

Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох

 шалгалтын дүнгийн хүснэгт

 

Үзүүлэлт

Ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээ

Дундаж оноо

1 дэх гишүүн

2 дахь гишүүн

3 дахь гишүүн

  1. Ажиллах байгууллага, нэгж, ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийн талаарх ерөнхий төсөөлөл

 

 

 

 

  1. Төрийн алба, улс орны болон салбар, нутаг дэвсгэрийн хөжглийн талаарх ерөнхий мэдлэг

 

 

 

 

  1. Тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай мэдлэг

 

 

 

 

  1. Уг албан тушаалыг хашихад шаардлагатай хандлагыг тодорхойлох

 

 

 

 

  1. Уг албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйлийг тодорхойлох

 

 

 

 

НИЙТ ОНОО

 

 

 

 

Үнэлгээний тайлбар: Үнэлгээний шатлал: Маш сайн – 3, сайн – 2, дунд – 1, хангалтгүй – 0 оноо

 

Ярилцлагын шалгалтын үнэлгээ өгсөн:                                                            (тэмдэг)

_______________________                                                        /_______________________/

(Гарын үсэг)                                                                                     (нэр)

_______________________                                                        /_______________________/

(Гарын үсэг)                                                                                     (нэр)

_______________________                                                        /_______________________/

(Гарын үсэг)                                                                                     (нэр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар

 тогтоолын дөрөвдүгээр хавсралт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭНИЙГ НӨӨЦӨД БҮРТГЭХ ЖАГСААЛТЫН ЗАГВАР

1

Д/Д

 

Шифр

 

Байгууллагын нэр

Ажиллахыг сонирхож шалгалт өгсөн

 

Нэгжийн нэр

 

Нэр

Ажлын байр/албан тушаал/-ны нэр

 

Хариуцсан асуудал

 

 Орон тоо

 

Ангилал зэрэглэл

 

Эцэг (эх)-ийн нэр

Иргэний мэдээлэл

 

Өөрийн нэр

 

Хүйс

 

Регистрийн дугаар

 

Боловсрол /хэзээ, хаана, ямар сургууль төгссөн/

Хүний капиталын

 

Мэргэжил

 

Мэргэшил /богино, урт хугацааны сертификаттай с


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017