ЗХ-НИЙ ТҮҮХ

2012 оны 03 сарын 27

1206-1294 он. Чингис хаан ба Хамаг Монгол Улс

       Монголын Үндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, Өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссэн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв. 1206 оны улаан барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Тэмүүжинг Чингэс хаан цолоор өргөмжлөн Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. Чингэс хаан Монголын ханлиг аймгуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулсан. Тэрээр ард иргэдээ гэр тэрэг, тэдний хоол хүнс болох мал сүргийн хамтаар аравт, зуут, мянгатын цэргийн зохион байгуулалтанд оруулсан.Тэрээр ард иргэддээ хүчтэй төр, их засаг хууль, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, боловсрол мэдлэгийн дээшлүүлэх бодлогуудыг баримталсан. Мөн Чингэс хаан либерал өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг шийдэмгий баримталсан. 1228 оны шарагчин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингэсийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй хаан болон Чингэс хааны үр удам Эзэнт гүрнээ Хар тэнгисээс Солонгосын хойг, Оросын вант улсын тэн хагасаас Болгарын вант улс хүртэлх, төв болон зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан өргөн уудам нутаг дэвсгэртэй болгосон. Мөнх хааны хүү Хубилай 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж, Монгол, Хятад, Төвд зэрэг олон улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрний төр зуугаад жил тогтсон.

1911-1919 он. Богд Хаант Монгол Улсын цэрэг

 

Тусгаар тогтнол, төр, шашин юугаан эрхэмлэн дээдлэгч монголчуудын эрх чөлөөний тэмцэл амжилтанд хүрэн 1911 онд Ар Монголд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж Богд Хаант Монгол Улсыг байгуулав. 1912 оноос байнгын цэргийн үүсэл тавигдаж анхны хороодыг зохион байгуулж цэрэг эрсийг татаж эхэлжээ.

1920-1921он. Монгол ардын журамт цэргийг байгуулж эх орноо харийн дайснаас чөлөөлөв

      1920-1921 он. Монгол ардын журамт цэргийг байгуулж эх орноо харийн дайснаас чөлөөлөв. Монголын ард түмнээс эрх чөлөөт байдлаа байлдан олохдоо хувьсгалын зэвсэгт байгууллага. АЖЦ-ийг үүсгэн байгуулж, улмаар Зөвлөлт Орос Улсын цэрэг зэвсгийн тусламжтайгаар зэвсэг барин тэмцэх замыг чухал гэдгийг монголын хувьсгалчид сонгон авч, Хиагтын Зэвсэгт бослогын ялалтыг хангаж, улмаар Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөх тэмцэлд босгов.

1921-1924 он.Хувьсгалт ололтыг хамгаалж, АХЦ-ийг бэхжүүлэв

 1925-1932 он. Монгол ардын хувьсгалын цэрэг байнгын цэрэг болж хөгжив


 1938-1939 он. МАХЦ халхын голын дайнд

      МАХЦ-ийн нэгтгэл, ангиуд зөвлөлтийн улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн японы милитаристуудтай эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн дархан байдлыг хамгаалхын төлөө цус асгаруулсан ширүүн байлдаан хийж ялалт байгууллаа.

1939-1945 он.Дэлхийн II дайны үеийн МАХЦ

       Олон улсын болон бүс нутгийн байдал түгшүүртэй болж эхэлсэн, нөгөө талаар болзошгүй түрэмгийллээс сэргийлэхийн тулд төр, засгаас батлан хамгаалах хүч чадлыг улам бэхжүүлэх, халхын голын дайны сургамжийн үндсэн дээр МАХЦ-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, байлдааны бэлтгэл сургуулийн чанарыг дээшлуулэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авчээ.

1990 оноос. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, цомхон, чадварлаг болгох нь цэргийн шинэчлэлийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх Зэвсэгт хүчний эрх зүйн үндсийг бүрдүүлжээ

 

Цэргийн мэргэжилийн удирдлагын дээд байгууллага Зэвсэгт Хүчний Жанжин Штаб 1997-2006 онд


1997 он

БХЯ, ЗХЖШ-ын чиг үүрэг зааглагдаж, ЗХЖШ цэргийн мэргэжлийн удирдлагыг жинхэнэ утгаар нь бие даан хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулж эхэлсэн онцлог жил. Түүнчлэн “Цэргийн шинчлэлийн бодлого” баримт бичиг батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх эхний олон алхам хийгдэн Зэвсэгт хүчин бүхэлдээ хөгжил хөдөлгөөнд орсон онцлог жил байв.
• Зэвсэгт хүчнийг мэрэгжлийн чиг баримжаатай чадварлаг болгох гол зорилтын хүрээнд анги, байгууллагуудын байлдааны болон тайван цагийн тоо, зохион байгууллатыг өөрчлөн шинэ бүтцэд шилжүүллээ.

• Шинээр мэргэжлийн тусгай баталион, радио техникийн болон зенит артиллерийн тусгай хороо, радиолокацийн тусгай рот байгуулав.

• Такткийн болон КШХС, бүх төрлийн полигоны дадлага, хээрийн гаралт, байлдааны буудлагууд ‘’Сайн’’-аас “Онц ” дүнтэй хийгдлээ.

• 150 дугаар ангийн хүч нэмэгдүүлсэн мото буудлагын баталионы байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Ерөнхйи сайд болон УИХ, Засгийн газрын зарим гишүүдэд үзүүлсэн нь цэргийн сургалт бэлтгэл, Зэвсэгт хүчний алба амьдрал, үйл ажиллагааг сурталчилсан чухал арга хэмжээ болов.

• УАДХЦ-ийн нэгдсэн КШС-ийг 085 дугаар ангийг түшиглэн явуулсан нь сүүлийн 5 жилд анх удаа хийгдсэн арга хэмжээ болов.

• Төд аймагт явагдсан иргэний хамгаалалтын иж бүрэн сургуульд 016.027 дугаар ангиуд оролцож, хээрийн нөхцөлд мэс засал хийж бусад томилгоот үүргийг амжилттай биелүүллээ.

• Шинээр байгуулсан 325 дугаар ангийн зэвсэглэл, техникийг Таван толгойн районд төвлөрүүлж Завхан аймаг руу цуваагаар марш хийлгэв.

• Зэвсэгт хүчний хэмжээнд Монгол бичгийн олимпиад, цэрэгжлийн спортын 3-р спартакиад, оны аврага офицер, марш тактикийн аврага салаа шалгаруулах тэмцээн явууллаа. Мөн анх удаа марш тактикийн аврага эмэгтэй тасаг шалгаруулав.

• Зэвсэгт хүчний барилгын цэрэг 38703 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэжээ.

1998 он

• ЗХЖШ-ыг интернэтийн сүлжээнд холбосноор шаарлагатай мэдээллийг олон улсын сүлжээнээс авч ашиглах, факсын үйлчилгээг гадаад, дотоодод явуулах бололцоо бүрдэв. ЗГХЭГ-тай хамтран ЗХЖШ-ыг төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбосон.

• Энэ оныг Зэвсэгт хүчний хэмжээнд “Ахлагчийн жил ” болгон зарлаж тэдний талаар тодорхой ажил хийж ‘Супер ахлагч’ тэмцээн зохион байгууллаа.

• Зэвсэгт хүчний ангиудыг” дивиз-хороо-батальоны бүтэц”-ээс бригад-батальоны бүтцэд шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

• Цэргийн жинхэнэ болон бэлтгэл албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын цэргийн цол, цэргийн мэрэгжлийн ангиллыг шинчлэн боловсруулсан.

• Сургалтын болон хичээлийн технологийн шинэчилсэн хувилбарыг боловсруулж богино хугацааны эрчимжсэн сургалтанд шилжүүлэх анхны алхмуудыг хийлээ.

• Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн гэрээт цэргийн албанд анх удаа 35 хүнийг элсүүлэн алба хаалгаж эхлэв.

• “Цэргийн дүрэмт хувцас” төслийн хүрээнд шинэ загварын өнгөлөн далдлалтын эрээн хувцсаар бие бүрэлдхүүнийг хангаж эхэлсэн.

• Зэвсэгт хүчинд анх удаа зэвсэг техникт шинжээчийн бүлгийн үзлэг явуулав.

• “Цэргийн орон сууц-2000” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 3 анги, салбарын офицер, ахлагч нарын орон сууцыг шинээр засварлаж, нийт 41 айлыг орон сууцаар хангасан

• Барилгын цэргийн ангиуд 1,3 тэр бум төгрөгийн борлуулалт хийж, 15 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

1999 он

• ЗХЖШ-ын мэдээллийн дотоод сүлжээний үйлчилгээ, үйл ажиллагааг хангах

• үүрэгтэй Цэргийн удирдлагын автоматжуулалтын төвийг байгууллаа.

• “Баланс межик” хамтарсан хээрийн сургуульд зарим анги, салбарын бүрэлдэхүүн амжилттай оролцов.

• Цэргийн госпиталийн тусгай үүрэг гүйцэтгэх томилгоотой хордлогын яаралтай тусламжийн бүлэг, Сэлэнгэ аймагт болсон иргэний хамгаалалтын сургуульд оролцсон.

• Цэргийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барив.—

• Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах үүднээс МҮТВ-тэй хамтран “баатар наадаан ”, “Агшин ”, “Таван мэдэрхүй” цэнгээнт нэвтрүүлэг хийсэн.

• Барилгын цэрэг 1554.0 сая төгрөгийн барилга угсаралтын ажил гүйцэтгэж, 586.9 сая төгрөгийн барилгын хийц материал үйлдвэрлэжээ.

2000 он

• Казахтан улсад явагдсан “Центр Азбат-2000” Олон улсын цэргийн хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас 1 салаа амжилттай оролцсон.

• УАДХЦ-ийн удирдлагын төв байр, Зэвсэгт хүчний биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийг шинээр байгуулав.

• Цэрэг төвтэй сургалтын тогтолцооноос байнгын бүрэлдэхүүн төвтэй сургалтын тогтолтоонд шилжсэн.

• Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Пейжер” төсөл хэрэгжүүлсэн нь офицер, ахлагч нарт зарлан мэдээллийг шуурхай дамжуулахад үр дүнгээ өглөө.
• “Цэргийн эмнэлэг-2000” төслийг хэрэгжүүлж Хэнтий аймгийн Аврага тосонд цэргийн сувилал байгуулсан нь офицер, ахлагч, тэдний гэр бүлд чухал арга хэмжээ болсон.

• Төрийн тусгай албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж мөрдүүлэв.

• Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт ЗХЖШ болон 8 анги “Онц”, 30 анги, байгууллага “Сайн ” дүнтэй шалгагдлаа.

• Ази , Номхон далайн нутгийн орнуудын ар талын дарга нарын семинарын зохион байгуулах хорооны хурлыг Монголд амжилттай зохион байгуулсан.

• Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ЭСА-ны Сургалтын төв байгуулав.

• АНУ-ын БХЯ-тай хамтран “Энхийг сахиулах ажиллагаа ” сэдвээр 5 хоногийн семинар хийсэн.

• Улсын хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 256, 186 дугаар ангид 200 цэргийн байр, 24 айлын орон сууц барьсан.

• Барилгын цэрэг 10831.0 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 70.0 сая төгрөгийн материал хийц үйлдвэрлэжээ.

• 1996-2000 онд Толгойтод 116, Хан-Уул дүүрэгт 25, Дорнотод 60, Улаанхуаранд 119, Налайхад 11, Өмнөговьд 11, Ховдод 2 айлын орон сууц барьж засварлан нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ.


2001 он

• Офицер, ахлагчийн алба хаах журмыг шинэчлэн боловсрууллаа.

• Цэргийн албан хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлүүлэв.

• Зэвсэгт хүчний хэмжээнд мэдээллийн системийг хөгжүүлэхэд анхаарч 186, 016, 167, 327, 256, 325, 123 дугаар ангиудыг улсын холбооны сүлжээ ашиглан факсын холбоотой болгосоноор ЗХЖШ-тай богино хугацаанд мэдээлэл солилцох боломжтой боллоо.

• БХЯ, ЗХЖШ-ын интернетийн төвийг шинээр байгуулсан нь олон улсын мэдээллийн сүлжээнээс мэдээлэл хүлээн авах , дамжуулах боломж нэмэгдэв.

• Зэвэсэгт хүчний 80 жилийн ойг угтсан 8 – н бүтээлч ажлын үзсэглэн гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХЕК болон төр , засгийн удирлагад сонирхууллаа.

• Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг нэгтгэн ангиудад өргөнөөр сурталчлах зорилгоор “Цэргийн шинчлэл” сэтгүүл, Зэвсэгт хүчний хэвлэл “Соёмбо” сонины “Нэмэх хасах” хавсралт сонинг шинээр гаргаж эхлэв.

• Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүнлэгийн ажил явуулах нөхцлийг дээшлүүлэх үүднээс ангиудын амралт чөлөөт цагийн танхимыг компьютер сургалтын танхим болгон өөрчилж, зарим ангид телевизийн 10 сувгийн нэвтрүүлэг хүлээн авах станц суурилууллаа.

• Зэвсэгт хүчнийг ашиглах “номлол”-ыг боловсруулж батлуулсанаар Зэвсэгт хүчний дайны болон тайван цагт гүйцэтгэх үүргийг төлөвлөх удирдлага зохион байгуулалтын үндэс бүрдэв.

• Зэвсэгт хүчнээс НҮБ-ын ЭСА-нд оролцуулах бэлтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ЗХЖШ-ын Энхийг сахиулах албыг хэлтэс болгон өргөжүүлсэн.

• Зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургалтыг зохион байгуулж эхэлсэн нь цэргийн сургалтын агуулгад гарч байгаа нэг өөрчлөлт болов.

• Дорнод , Сүхбаатар , Хэнтий, Орхон аймаг, нийслэл хотод гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг дарах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд Зэвсэгт хүчнээс 33 нэгж химийн тусгай тоноглол бүхий техниктэй 70 гаруй офицер , 26 ахлагч, 699 цэрэг дайчид оролцов.

• Цас зудны хүндрэлтэй байсан Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Завхан аймагт нийт 32 мотор, 23 чиргүүлийг дайчлан гаргаж нийт 80.0 мянган тн.км-ийн үүрэг гүйцэтгүүлсэн.

 

 

• Зэвсэглэл техникийг шинэчлэх хүрээнд зарим зэвсгийг суудлын автомашинд суурилуулж байлдааны боломжийг дээшлүүлсний дээр ОХУ-аас гэрээний 3 төрлийн шинэ зэвсэг хүлээн авав.
2000-2001 онд БХЯ, ЗХЖШ-ын мэдлийн орон сууцнуудаас 916 айл орон сууцаа хувьчилж авчээ.

2002 он

• АДХЦ-ийн хөдөөгийн салбарт ажиллаж буй офицер, ахлагч нарт Хилийн тухай хуулийн дагуу 1 удаагийн мөнгөн урамшуулал олгож эхлэв.

• Цэргийн мэргэжлийн зэрэгтний тоо өсч 200 гаруйд хүрсэн нь бие бүрэлдэхүүн багагүй чадваржиж буйг харуулсан үзүүлэлт боллоо.

• Зэвсэгт хүчний зэвсэглэл техник болон хүний нөөцийн мэдээллийн санг боловсруулан ашиглаж эхэлсэн.

• Нийслэлийн дүүргүүд, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Дорнод аймагт З эвсэгт хүчнийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

• Эх оронч үндэсний үзлийг сэргээн хөгжүүлэх үүднээс нэгтгэл, ангиудад цэргийн тангараг давтах, төрийн дуулал дуулж эгшиглүүлэх ёслолыг сар бүр явуулах журам тогтоосон.

• “Цэрэг цагдаагын албан хаагчийг НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль”-ийг боловсруулан батлуулсан нь Зэвсэгт хүчнээс олон улсын ЭСА-нд оролцох эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

• АНУ-ын цэргийн мэрэгжилтнүүдтэй хамтарсан болон Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын ЭСА-ны дадлага сургалт, семнарыг хийсэн . Энэ дадлага, семнарт 14 орны 40 гаруй төлөөлөгч оролцов.

• Зэвсэгт хүчний тухай хууль батлагдан гарч Зэвсэгт хүчинтэй холбогдсон харилцааг зохицуулж байх эрх зүйн үндэс тавигдлаа.

• Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн байгуулалтыг 2006 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр ” батлагдав. Үүний дагуу зарим анги шинэ бүтцэд шилжсэн.

• Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас 1 салаа Бангладеш Улсад болсон ЭСА-ны олон улсын “энхийн элч” сургуульд амжилттай оролцлоо.

• Зэвсэгт хүчний анхны ажиглагч 2 офицер Конго, Баруун Сахарт 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж эхлэв.

• “Зууны мэдээ” сонинд “Зэьсэгт хүчин-шинэ зуунд ” нэртэй 1 нүүр мэдээллийг сар бүр хэвлүүлж Зэсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа.

• Ховд аймагт гарсан малын шүлхий өвчний голомтыг устгахад 80 хүн, 6 машин техник үүрэг гүйцэтгэв. Нийслэл хот болон Архангай аймгийн Хотонт , Цэнхэр сумын нутагт гарсан ойт хээрийн түймрийг унтраах ажилд Зэвсэгт хүчнээс 864 хүн, 38 машин техник оролцсон.

• Засгийн газраас хэрэгжүүлсэн “Мянганы зам” бүтээн байгуулалтын ажилд 327 хүнтэй зам хээрийн анги оролцож 700.0 сая гаруй төгрөгийн ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.

2003 он

• “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаанд Цэргийн баг, Афганистанд артиллерийн Сургалтын хөдөлгөөнт баг илгээж эхэлсэн.

• АНУ, Бельгийн вант улстай хамтарсан “Хааны эрэлд” болон бусад ЭСА-ны сургалт дадлагыг зохион байгуулсан.

• Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа ахлагч нарын аттестатчиллыг явуулсаны зэрэгцээ цолны шатлалыг нэмж тэргүүн ахлагч, сургагч ахлагч цолыг олгодог боллоо.

• ЗХЖШ-т электрон шуудан ашигллах , радио болон видео хурал хийх боломж бүрдүүлсэн .

• Зэвсэгт хүчнээ гадаадад болон дотоодод сурталчлах зорилгоор “WEB” хуудас шинээр хийж Засгийн газрын болон Ази ,Номхон далайн бүсийн сүлжээнд байрлуулав.

• Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг уламжлал ёсоор тахин цэнгүүлсэн.

• АНУ-ын тусламжаар ЗХЖШ, Зэвсэгт хүчний 150 дугаар анги англи хэлний сургалтын танхим байгууллаа.

• Олон улсын Улаан Загалмайн хороотой хамтран Зэвсэгт хүчний хэмжээнд Зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургагч багш нар бэлтгэсэн.

• Барилгын цэрэг 75906 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийж 213.9 сая төгрөгийн барилгын материал хийц үйлдвэрлэв.

2004 он

• Иракт үүрэг гүйцэтгэж буй Цэргийн багтай өдөр тутам шуурхай холбоо барих үүднээс АНУ-ын талаас олгосон “Харрис” радио станцыг суурилуулав.

• “Цэргийн багуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”–ийн хүрээнд Барилгын цэргийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, ЗХЖШ-т шинээр Иргэний Хамгаалалтын хэлтэс байгуулсан.

• Шри Ланк Улсад болсон “Энхийн үйлс” ЭСА-ны олон үндэстний хээрийн сургуульд Зэвсэгт хүчнээс 1 салаа амжилттай оролцов. Уг сургаальд гэрээт цэргүүд анх удаа оролцсон.

• Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд удам дамжсан цэргийн болон урлаг, спортын гэр бүл зэрэг номинациар 6 гэр бүлийг тодруулж компьютер, гэр болон бусад шагналаар шагнасан.

• Зэвсэгт хүчний спорт урлагийн тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиож цэргийн парад, гардан байлдаан, зэвсэгтэй болон зэвсэггүй жагсаалын ажиллагаа, бөмбөрчидийн үзүүлбэрийг нийслэлчүүдэд сонирхуулсан нь Зэвсэгт хүчний шинчлэлийн үр дүнг харуулсан чухал арга хэмжээ болсон.

• МБАТ-ний 11-р спартакиадаас Зэвсэгт хүчний баг тамирчид 44 алт 42 мөнгө 28 хүрэл медаль хүртэж багаараа 1-р байр эзэлсэнээр энэ спартакиадыг 9 дэх удаагаа тэргүүллээ.

• НҮБ-ын аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудтай хамтарсан ЭСА-ны олон улсын сургалт , дадлагыг Монголд амжилттай хийсэн. Үүнд: АНУ, Англи, Франц, БНХАУ-ын 56 цэргийн албан хаагч оролцов.

• Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн баг АНУ-ын Аляск мужид болсон “COPE TUNDER” хээрийн сургуульд амжилттай оролцсон.

• Иракт гэрээт цэргийн албан хаагчид анх удаа үүрэг гүйцэтгэв. Ингэсэнээр тэдний гадаадад үүрэг гүйцэтгэх боломж нээгдлээ.

• БНЭУ-тай хамтарсан ЭСА-ны хээрийн сургалт дадлага, Ази, Номхон далайн бүс нутгийн 23 орны төлөөлөлгч оролцсон энхийг дэмжих ажиллагааны ар талын төлөвлөлтийн семнарыг зохион байгуулав.

• Дорно говь аймагт гарсан малын шүлхий өвчний голомтод урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажилд Зэвсэгт хүчнээс 6 техник 27 хүн ажиллав.

• Төрийн албан хаагчдын орон сууцанд 3 офицерыг оруулсанаас гадна “Цэргийн орон сууц” төслийн хүрээнд 110 айлын албан тушаалын орон сууц ашиглалтанд орууллаа.

• Мөн ЗХЖШ-ын “Орон сууц” төслийн хүрээнд 33 айлын амины орон сууц барьж эдэлбэр газрын хамт офицер, ахлагч нарт өгөв.

• Барилгын цэрэг 230.1 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийжээ.

2005 он

• АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Монгол Улсад айлчлах үеэрээ Монголын Зэвсэгт хүчний дайчдын ур чадвар мэрэгжлийн бэлтгэлийг өндрөөр үнэлсэн.

• Монгол цэрэг НАТО, НҮБ-ын шалгуурт тэнцэн Сьерра Леон, Косовод НҮБ-ын зөвшөөрөгдсөн болон мандаттай ажиллагаанд оролцож эхэлсэн.

• Монголын Зэвсэгт хүчний офицер анх удаа Олон үндэстний стратегийн штаб –т үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

• Монгол улсын Ерөнхийлөгч, ЗХЕК-ийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулсан.

• ОХУ-ын тусгай хүчинтэй хамтарсан хээрийн сургуулийг анх удаа хийсэн.

 

 

• Офицер, ахлагч нарын нийгмийн халамжийг сайжруулах хүрээнд төв, Орхон, Баян-өлгий аймаг, нийслэлийн зарим иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.

• Монгол Улсын Бүх цэргийн хар сүлдийг уламжлал ёсоор тахин цэнгүүлсэн

2006 он

• “Хааны эрэлд-2006” ЭСА-ны олон улсын сургалт дадлага Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, Бангладеш, Фижи, Тонга, Тайланд, Энэтхэг, АНУ, Монгол Улсын цэргийн багууд оролцлоо.

• Бүгд Найрамдах Турк Улсад болсон тусгай хүчний “Анадолу” хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний салаа анх удаа оролцлоо

• Монгол Улсын хүний гавъяат эмч, хурандаа Ч.Балдар Монгол улсын Ардын эмч эрхэм хүндтэй цолыг анх хүртлээ.

• Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Дархан – Уул аймагт ЭСА-нд оролцох үүрэгтэй 330 дугаар ангийг байгуулсан.

• Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХЕК-ийн үүргийн дагуу “Цэргийн хотхоны стандарт”-ыг боловсруулан батлуулж,2005 онд Зэвсэгт хүчний 013, 2006 онд 016 дугаар ангийг жишиг хотхон болгон тохижуллаа.

• Бүгд Найрамдах Турк Улсаас манай Зэвсэгт хүчинд 300.000 ам. Долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

• Зэвсэгт хүчинд хуулиар хүлээлгэсэн байлдааны болон олон талт үүргүүдийг биелүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор “Хотын байлдааны ажилгааны хотхон”-ыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд байгуулсан юм.

• Хугацаат албаны цэрэг дайчдыг офицер, ахлагч нарын нэгэн адил эрээн хувцасаар хангаж эхэлсэн.

• ЗХЖШ-ын дэргэд Гадаад хэлний сургалтын төв байгуулж офицер ахлагч нарыг сургаж эхэлсэн.

• Орхон аймагт “Үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах үеийн харилцан ажиллагаа” сэдвээр иргэний хамгаалалтын команд штабын анхны сургуулийг зохион байгуулсан.

• Монгол японы хамтарсан “Чингис хаан” уран сайхны киноны зураг авалтад Зэвсэгт хүчний 16 анги байгууллагын 600 гаруй офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч оролцсон.

• Мөн 800 жилийн ойн хүрээнд цэрэг дайчид “Мянган морьтон” үзүүлэх тоглолтыг бэлтгэж 62000 гадаад, дотоодын жуулчин, төлөөлөгчдөд үзүүллээ.

 ЗХЖШ-аас 2007 оныг

  • “Залуу офицер, ахлагчийг дэмжих  жил”

    болгон тусгай төлөвлөгөө гарган ажиллав.

  • Монгол улсын Засгийн газрын 2007 оны 89-р тогтоолоор батлагдсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг  2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр ”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор ЗХЖШ-ын төлөвлөгөөг боловсруулж, батлан хамгаалахын сайдаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулав.Энэ ажлын хүрээнд уламжлалт бус аюулын үед олон  талт үүрэг гүйцэтгэх “Зориулалтат хүчин” “Ерөнхий зориулалтын цэргийн мотобуудлагын ангиудын олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх ” дэд төслүүдийг боловсруулав.
  • Зэвсэгт хүчнийг хүний хөгжлийн хүчин болгох, цэргийн албан хаагчдыг мэдээлэл авах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, мэдээлэл шинэ техник, хэрэгсэл дээр ажиллаж сургахад дэмжлэг үзүүлэх зорилгоор –32 анги, байгууллагад 254ш компьютерын хангалт хийж, 27 анги интернэтийн, 29 анги компьютерийн сургалтын танхимтай боллоо.
  • Цэрэг цагдаагийн албан хаагчийг “НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллгаанд оролцуулах тухай” Монгол Улсын хуулийн дагуу Баруун Сахар, Конго, Судан, Этиоп, Эритри, Гүржид НҮБ-аас явуулж буй ЭСА-нд цэргийн ажиглагчаар 12 офицер ажиллав. Мөн Ирак, Сиерра-Леон улс, Афганистан улсад  үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийхан үүргээ амжилттай биелүүлэв.
  • Хааны эрэлд олон улсын хамтарсан хээрийн сургалт-дадлага  8-р сарын 1-16-ны өдрүүдэд таван толгой дахь ЗХ-ны сургалтын нэгдсэн төвд болж, Ази номхон далайн бүс нутгийн 9 орны 1000 гаруй цэргийн албан хаагчид оролцов.  мөн БНЭУ-тай хамтран “Нүүдэлчин заан” хээрийн сургалт дадлага 8-дугаар сарын 26-наас 9-р сарын 5-ны хооронд болов. “Аминд халгүй зэвсэгийг энхийг сахиулах ажиллагаанд ашиглах нь” олон улсын сургалт, дадлага амжилттай явагдаж, 20 орны 44 төлөөлөгч оролцлоо. Үүнээс гадна БНТУ-д болсон “Анадолу-2007” олон улсын тусгай хүчний хээрийн сургуульд ЗХЖШ,ЗХ-ний 084-ангиас 3 офицер, 9 ахлагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцов.
  • ЗХЖШ-төрийн цэргийн байгууллагуудыг “Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага” болж үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойг 10-рсард тэмдэглэв. Ой угтаж ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд ихээхэн ажил өрнүүлж ЦТГ-ын “Мэдээлэл , дүн шинжилгээ, сургалтын танхим””ЗХ-ний мэдээллийн төв”: ЗХ-ний сургалтын нэгдсэн төвийн районд 240 хүний халуун усны байр, интернэтийн үйлчилгээний танхим байгуулагдсаны гадна ойд зориулж, “ЗХЖШ-зэвсэгт хүчний уураг тархи” түүхэн баримтат ном, кино, зурагт альбом, хэвлүүллээ.
  • Гадаадын 12 орны цэргийн сургууль дамжаанд 146 офицер, ахлагчийг суралцуулсаны гадна, 111 офицер, ахлагчийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ 35 хүнд 5 ханатай гэр олгож, 5 офицер, ахлагчийг гэр бүлийн хамт ОХУ-д амрааж, ЗХЖШ-ын 30 офи

Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017