ДАЙЧДЫГ ЖОЛООНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

2013 оны 03 сарын 28

ЗХЖШ-ын ХШҮГ, ЗЦГ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗЦГ-ын дарга, хурандаа Ж.Буянбат нар гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурах ажиллагаанд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗЦГ-ын дэд дарга бөгөөд НЗЦГ- ын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан болон албаны бусад хүмүүс байлцлаа. Зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахад тус гэрээний зорилго оршиж байгаа аж. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги зорилтын хүрээнд хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний анги, салбарын материаллаг баазыг түшиглэн цэргийн алба хааж байгаа залуусыг сургалтад хамруулж, мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх олгох зэрэг олон асуудлыг гэрээнд тусгажээ.

Дэслэгч Д.ДЭЛГЭРМАА


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017