ИРИДИУМ САНСРЫН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО

2012 оны 04 сарын 02

1985 онд Карибын тэнгисийн нэгэн арал дээр амарч байсан Карен Бертижер гэдэг америк бүсгүй өөрийг гэр лүүгээ холбоо барих гэж оролдоод ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тэрээр гэртээ буцаж ирсэнийхээ дараа сансрын холбооны систем байгуулж болдоггүй юм уу гэсэн өөрийн санаагаа нөхөртөө хэлсэн байна. Аз болоход түүний нөхөр Баарри нт <<Моторола>> хэмээх цахилгаан холбооны аварга корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. 1987 оноос эхлэн Моторола корпорацийн инженер Берри Бертижер, Рэй Леопольд, КенПетерсон нар нам орбитод байрлах холбооны хиймэл дагуулыг ашиглан дэлхийн гадаргууг 100 хувь бүрхэх сансрын холбооны систем байгуулах төслийг боловсруулав.

1990 онд үг төслийн ажиллагаа албан ёсоор нээсэн тухай хэвлэлийн бага хурлыг Нью-Йрок, Лондон Мельбуран Бээжин хотуудад нэгэн зэрэг хийж сүр дуулиантай зарласаны дараа 1991 онд уг төслийг хэрэгжүүлэх lrldium lnc>> компанийг үүсгэн байгууллаа. Төслийн анхны хувилбараар 77 дагуул хөөрөх төлөвлөгтэй байсан бөгөөд менделеевын үелэх системийн 77 дугаар элементийн нэрээр уг төслийг Индиум гэж нэрлэжээ.цаашидын явцдаа 66 хиймэл дагуул хөөргөхөөр шийдвэрлэсэн бөгөөд 66 дугаар элементийн Dysprosium гэдэг нэрээр Индиум гэдэг нэрээ сольсонгүй. Харин зарим сүсэг бишрэл бүхий инженер техникийг ажилтнууд муу ёрийн 66 гэдэг тоо таарлаа гэж ярьцгааж байсан гэдэг…

Энэ аварга төслийг санхүүжүүлэхэд нийтдээ 7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.1998 оны 11 дүгээр сарын 1-нээс албан ёсоор бизнесийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн боловч Иридиум утасны нэг минүтын ярианы үнэ 25 $-8$ байв. Тэр үед үүрэн телефоны хэрэглээ маш хурдан өсч нэг минутнын ярианы үнэ хэдхэн цент болтлоо буурч байсан төдийгүй улс хоорондод роумингийн тусламжтайгаар холбогдох боломжтой болсон нь Иридиум компаний цаашидын үйл ажиллгаа явуулахад маш хүндрэлтэй тусч хямдралд оров. Гэвч 2000 оны 12 дугаар сарын 12 нд Иридиум компанийг дахин сэргээн байгуулж АНУ-ын БХЯамтай 35 сая доллорын гэрээ хийсэнээр сансрын холбооны Иридиум системийн үйл ажиллгаа дахин сэргэлээ. Уг компани алдарт Боинг компаний группийн дотор үйл ажиллагаагаа явуулж эхлэсний зэрэгцээ дэлхийд алдартай 19 компанитай цаашдаа хамтран ажиллаж эхлэв. Ийнхүү Инидиум дахин сэргэсэн бөгөөд одоо сансарын хөдөлгөөнт холбооны тэргүүлэгч компани болон үйл ажиллагаагаа явуулж байна.

            Одоо дэлхийн гадаргуугын 80 илүү хувь нь үүрэн болон холбооны бусад системийн үйлчлэх хүрээнд хамрагдаагүй байна. Сансрын хөдөлгөөнт холбооны Инидиум систем нь 780 нам өндөрт (780км) дэлхийг тойрч байгаа 66 хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхийн бөмбөрцөгийн гадаргууг 100 хувь бүрхэн ажилладаг холбооны систем бөгөөд нэг хиймэл дагуул нь газар дээрх 4000км-ын өргөн зурваст тусламжтайгаар дэлхийн аль ч цэгээс, тэр битгий хэл тар өрөө хаана явж буйгаа мэдэхгүй байсан ч дэлхийн дурын цэг рүү яриа, өгөгдөл, факс, пэйжер зэргийг дамжуулах боломжтой юм. Иридиум нь холбооны үйлчилгээ муу хөгжсөн буюу огт байхгүй газар бизнес, аялал жуулчлал, цэрэг, иргэний хамгаалалт зэрэг байгууллагуудад үнэлж баршгүй боломж олгож байна. Иридиум системийн сансрын холбооны бас нэг давуу тал нь ярианы саатал байхгүй чанар сайн нууцлал өндөртэй юм. Түүнчлэн Иридиум гар утасруу и-мэйл бичих, интернэтээс үнэгүй мессэж бичих зэрэг нэмэлт үйлчилгээ байдаг. Иридиум систем нь хиймэл дагуулаас хиймэл дагуул руу харьцах зарчмаар ажилладаг бол Глобалстар систем нь хиймэл дагуул газрын станц хиймэл дагуу гэсэн зарчмаар ажилладаг болно. Одоо сансрын холбооны Инидиум системийн хэрэглэгчийн тоо 100000 гаруйд хүрч дэлхийн сансарын хөдөлгөөнт холбооны хамгийн олон хэрэглэгчдийн систем боллоо. Иридиум компаниас цаашид өгөгдөл дамжуулах хурдыг нэмэгдүүлэх, яриа, холболтын чанарыг сайжруулах , хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах шинэ шинэ үйлчилгээнүүдийг зах зээлд хүргэхийн тулд програм хангамж болон техникийн шинэчлэлт хийж эхлээд байна.


Амжилтанд хүрэх, аюулгүй байдлын баталгаа сансрын хөдөлгөөнт хобоо Индиум

Дэлхийн нийтийн техникийн хөгжил тргэн хурдаутай явагдаж байга хэдий ч Монгол хүн өөрийн эх орондоо энэ хөгжлийн үр шимээс хүртэж байгаа нэг жишээ бол газар нутаг, орон зай , цаг хугацаанд баригдалгүй хүссэн газартайгаа Иридиум сансарын хөдлгөөнт холбооны тусламжтай холбоо барьж мэдээлэл солилцож байгаа явдал билээ. АНУ-ын Иридиум компанийн эрхлэн явуулдаг Иридиум сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээг Мобиком корпораци ионгол орны хэрэглэгчдэдээ хүргээд даруй 5 жил болж байна. Монгол орны болон хот, аймгийн төвд үүрэн болон утсан холбоо, сумын төвөөс утсан холбоо хүмүүсийн холбооны хэрэгцээг хангаж байсан цаг асяхан байлаа. Тэгвэл одоо та Иридиумийн гар утсаар алслагдсан аль ч орон нутагт явсан хамтран ажиллагч түнш, гэр бүлийхэнтэйгээ хүссэн цаг хугацаандаа ярих боломжтой.

Ирдиум систем нь дэлхийгээс 780 км-ийн зайд байрлах 66 хиймэл дагуулын тусламжтай дэлхийг бүхэлд нь 100% бүрхсэн учраас Иридиумийн гар утастай явахад та өөрийн мэдэхгүй газар нутагт явсан ч холбоо барьж чаддаг. өөрөөр хэлбэл Индиумийн хэрэглэгч гар утаснаасаа дуудлага хийхэд дохио нь шууд хиймэл дагуултай холбогдож, хиймэл дагуул нь цааш суурин (гэрийн болон албан байгууллагын утас бүхий) болон үүрэн холбооны(гар утасны) сүлжээнд холбогдох таны хүссэн хэрэглэгчийг дуудаж холболт тогтооход та ярьж, өгөгдөл солилцох болно. Хэрэглэгчийн хэрэглээний онцлогийг харгалзан дараа төлбөрт, урьдчидсан төлбөрт гэсэн үндсэн 2 төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Харин түр хугацаагаар хэрэглэх үед түрээсээр хэрэглэж болно. Үйлчилгээний тарифын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.iridium.ntc.mn/ хаягаар орж авч болно. Иридиумийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж хэрэглэгчдийн тоо 100000 гаруйд хүрсэнээр 1998 онд анх хэрэглээнд гарч байсан нэг минутны ярианы тариф өнөөдөр 3-5 дахин хамдраад байна. Иридиум компанийн тотвортой байнга хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээн дээр үндэслэж шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, техник технологио сайжруулж байгаа нь дэлхийн зах зээлд Иридиумийн хэрэглээний өсөн нэмэгдэх үндэс болж байна. Дэлхийн нэгдсэн холбооны сонгодог хэлбэр нь Иридиум билээ. Иридиумийн хэрэглэгч дэлхийн аль ч улс руу ярьсан ярианы тариф ижилхэн.

Энэ нь дэлхийн иридиумийн нийт хэрэглэгчид тэгш эрхтэй гэсэн үг. Хэрэглэгчид зөвхөн гарах яриандаа төлбөр төлдөг гээд Иридиумийн үйлчилгээний давуу талууд олон бий. Мөн хэрэглэгч аль ч улсад очсон нэмэлт үйлчилгээ (олон улсын роуминг үйлчилгээ) хийлгэхгүйгээр иридиумийн утсаараа хаашаа ч ярьж болно. Амьдралын өртөг өндөртэй эсвэл дэд бүтэц сул хөгжсөн орны улс хоорондын ярианы тариф Иридиумийн тарифаас 2-3 дахин их байдаг. Тэгвэл иридиумийн гар утастай байхад өөрийн хүссэн үедээ нэг л тарифаараа ярьж болно. Хэрэглэгч Иридиумийн гар утсаар ярихаас гадна утасны шугамаар өгөгдлийн хүлээн авч, дамжуулж болно. Мөн Иридиумийн гар утаснууд хоорондоо болон иридиум утаснаас и-мэйл хаяг руу, инернэтээс иридиум утас руу богино мессеж илгээх учраас зардал хэмнэх боломжийг хэрэглэгчдэд олгодог. Өнөөдөр иридиум сансрын хөдөлгөөнт холбоо алслагдсан орон нутагт амьдрач, бизнес эрхэлж байгаа байгууллага, хүмүүсийн холбооны хэрэгцээг хангахаас гадна саад бэрхшээлтэй алсын замд яваа хүн бүрийн аюудгүй байдлаа хангах нэг чухал хэргсэл болж байна. Иридиум компанид дэлхийн хамгийн онгон зэлүүд газар, далай тэнгис, хойд мөсөн далайд судалгаа шинжилгээний ажил, аяллаар улс улсаар дамжин явахад ямар нэг нэмэлт үйлчилгээгүйгээр хаа явж байгаа газраасаа хүссэн газартайгаа холбоо барьж ажлаа цаг алдалгүй амжуулж явсан тухай усан онгоц, машин тэрэг нь алсын замд эвдэрэхэд хөлдөж үхэх аюулаас аварсан гээд хэрэглэгчдийн талархалын захидал тасралтгүй ирсээр байна. Манай улсад сансрын хөдөлгөөнт холбооны Иридиум үйлчилгээг Мобиком корпорацийн Бизнес хамтыг ажиллагааны газар эрхлэн явуулдаг байна.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017