ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД “БУЯНТ-УХАА” ХОРООЛЛООС КВОТ ОЛГОХООР ЯРИЛЦАЖ БАЙНА

2015 оны 06 сарын 15

         Батлан хамгаалахын салбарын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр болон “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, Цэргийн алба хаагчийн орон сууц” дэд хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн үүднээс Төрийн орон сууцны корпораци, Монгол Улсын Батлан хамгаалах яам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

       Санамж бичигт хоёр талыг төлөөлөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон  Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зурсан юм.  Санамж бичгийн зорилго нь цэргийн алба хаагчийг хямд үнэтэй орон сууцаар хангах өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэхэд Талуудын хамтран ажиллах зарчим, хэлбэр, чиглэлийг тодорхойлоход оршино. Мөн  Төрийн орон сууцны корпораци болон төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамтрах, бүтээн байгуулалт явагдаж буй газар нутагт байрлах барилга инженерийн ангиудтай хамтран ажиллах юм байна. Түүнчлэн  “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын орон сууцнаас цэргийн алба хаагчдын хэрэгцээнд хуваарилахаар тохирч байгаа ажээ. Мөн  “Эко шинэ яармаг”, VII хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд цэргийн алба хаагчийн хотхон, байрууд байгуулах болон аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн орон сууцнаас Зэвсэгт хүчний анги, салбар байрлах аймгуудад баригдаж буй орон сууцнаас цэргийн алба хаагчдад хуваарилахаар төлөвлөжээ.  Цэргийн алба хаагчийг орон сууцжуулахад төрөөс баримтлах бодлого, чиглэлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017