ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ СУРГАЛТЫГ ТОГТМОЛЖУУЛНА

2015 оны 11 сарын 23

ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХэлтэс АНУ-ын Иргэн-цэргийн харилцааны мэргэжлийнхэнтэй хамтран ажиллаж, харилцан туршлагаа солилцоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ оны 5 дугаар сард хамтарсан сургалт зохион байгуулсан нь Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын иргэн-цэргийн харилцааны офицеруудад тодорхой үр дүнгээ өгсөн ажил болсныг тэд ярьж байна. Хамтарсан энэ ажлыг цаашид тогтмолжуулах зорилгоор АНУ-ын 95 дугаар иргэн-цэргийн харилцааны батальоны офицер, ахмад Роксани Брас ЗХЖШ-т зочилж АУГ-ын ИЦХХ-ийн дарга, хурандаа Ц.Батсайхан нарын албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Ахмад Роксани Брас, өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулагдсан сургалт нь хоёр орны Зэвсэгт хүчний офицерууд хэн хэнээсээ харилцан суралцсан үр дүнтэй сургалт болсныг онцлон тэмдэглээд, цаашдын хамтарсан сургалтыг ямар чиглэлээр явуулах боломжтой болохыг асууж, хамрагдах офицеруудын тоо хэд байхыг тодруулсан. Мөн сургалтад ахлагч нарыг хамруулах тухай яригдав. Харин манай зүгээс ирэх оны сургалтын төлөвлөгөө хараахан батлагдаагүй учраас одоогоор шууд хэлэх боломжгүйг ойлгуулж, ирэх сарын эхээр дахин уулзаж, эцсийн тохиролцоонд хүрэхээр болов.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017