“ЭХ ОРНОО БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛИЙН ДАГУУ ЦЭРГИЙН АЛБА ХААХ” /Монгол Улсын Үндсэн хуулиас/

2014 оны 01 сарын 29

ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

 

“ЭХ ОРНОО БАТЛАН ХАМГААЛАХ ХУУЛИЙН ДАГУУ ЦЭРГИЙН АЛБА ХААХ” /Монгол Улсын Үндсэн хуулиас/

 

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ҮНДЭС УГСАА, ХЭЛ, АРЬС ӨНГӨ, НАС, НИЙГМИЙН БАЙДАЛ, ХӨРӨНГӨ ЧИНЭЭ, ЭРХЭЛСЭН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, ШАШИН ШҮТЛЭГ, ҮЗЭЛ БОДОЛ ЯЛГАВАРЛАХГҮЙГЭЭР ЦЭРГИЙН ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ”

/Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тухай хуулиас/

 

Цэргийн жинхэнэ албанд татах:

 

    18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна.

    Цэргийн жинэхэн албанд татагдах тухай зарлан дуудах авсан, татлагын байранд бүртгүүлсэн иргэнийг “Цэргийн жинхэнэ албанд татагдагч” гэнэ.

    Цэргийн жинхэнэ албанд татагдагч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.

   Цэргийн насны иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэтийн аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын тодохойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.

    Цэрэг татлагын үед байгаа оршин суугаа газраасаа өөр газарт түр яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн Цэргийн штаб /Цэрэг татлагын байр/-т очиж бүртгүүлэх үүрэгтэй.

   Байгууллагын эрх баригч цэргийн насны иргэнийг зохих хугацаанд нь ажил, сургуулиас түр чөлөөлөх, албан томилолт, амралтаар явсан бол яаралтай дуудаж, тогтоосон хугацаанд нь цэрэг татлагын байранд буюу товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.

 

            Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг шаардлага гарсан тохиолдолд цэргийн жинхэнэ албанд татах ажлыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

            “Цэргийн жинхэнэ албанд татагдагч” биедээ авч ирэх бичиг баримтууд:

1. Иргэний /цахим/ үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх

3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

4. Нийгмийн даатгалан дэвтэр

5. Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ

6. Оюутан сурагчид нь /сургуулийн тодорхойлолт, үнэмлэх, төлбөрийн баримт, сурлагын дэвтэр, хөнгөлөлтийн карт/ нотлом баримтуудыг

7. Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн ар гэрийн төлөөлөгч суралцуулах болон ажиллуулах эрх зүйн бичиг, визний хуулбар зэрэг баримттай байна.

 

“Цэргийн үүрэгтний үнэмлэх” шинээр авахад бүрдүүлэх бичиг баримтууд:

1. Иргэний /цахим/ үнэмлэх

2. 3*4 хэмжээний фото цээж зураг

3. Үнэмлэхний үнэ 1000 төгрөг зэргийг авчирна

 

“Тайван цагт цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлөх”

Монгол Улсын иргэнийг цэргийн жинхэнэ албаны ээлжит цэрэг татлагаас дараах үндэслэлээр түр чөлөөлж болно:

   1/ эцэг, эх нь хоёулаа, эсхүл ганц бие эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй (60-аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, энэ насанд хүрээгүй боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцно) бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;

   2/ хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;

   3/ эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;

   4/ эхнэр нь тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон;

   5/ хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл 16-гаас дээш настай боловч тахир дутуугийн 1, 2 дугаар зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй.

2. Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг цэргийн жинхэнэ албанаас тухайн жилд түр чөлөөлнө.

З. Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчийг суралцах хугацаанд нь цэргийн жинхэнэ албанд татахаас түр чөлөөлнө.

4. Гэмт хэргийн учир мөрдөгдөж байгаа буюу үйлдсэн хэрэгтээ шүүхээр шүүгдэж байгаа, түүнчлэн ял эдэлж байгаа иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахгүй.

“Цэргийн жинхэнэ албанаас тухайн жилд түр чөлөөлөгдөхөд бүрдүүлэх бичиг баримтууд”

1. Иргэний хувийн өргөдөл

2. Хорооны Засаг даргын тодорхойлолт

3. Төрсөний болон үрчлүүлсэний гэрчилгээ /2 хүүхдийн/

4. Иргэний /цахим/ үнэмлэх

5. Гэрлэлтийн баталгаа

6. Тахир дутуугийн дэвтэр

7. Эмнэлгийн магадлагаа

8. Гадаад дотоодын оюутан сурагчид нь /сургуулийн тодорхойлолт, үнэмлэх, төлбөрийн баримт, сурлагын дэвтэр, хөнгөлөлтийн карт, виз зэрэг/ нотлох баримтуудыг

9. Бусад шаардлагатай бичиг баримтууд болно.

 

Дээрх шалтгаантай иргэд өөрийн харъяа Цэрэг татлагын товчоо, Цэргийн штабт хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ.

-Хугацаат цэргийн алба хаагчийг алба хааж байх хугацаанд нь ар гэрт нь дээрх шалтгаан үүсэн хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх, орон нутгийн чөлөө олгуулах хүсэлт гаргах тохиолдолд Цэргийн жинхэнэ албанаас тухайн жилд түр чөлөөлөгдөхөд бүрдүүлэх бичиг баримтуудын адил материал бүрдүүлж, харъяа хорооны Засаг дарга, дүүрэг, нийслэлийн Цэргийн штабаар уламжлагдан ЗХЖШ-т ирүүлнэ. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017