ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН ОНГОЦ С-32А

2016 оны 04 сарын 07

АНУ-ын “Боинг 757-200”-д суурилж бүтээсэн цэргийн тээврийн онгоц  С-32А улс орны цэрэг-улс төрийн дээд удирдлагад үйлчлэх үүрэг зориулалттай. Тус онгоц үндсэн дөрвөн тасалгаанаас бүрддэг. Эхнийх нь нисгэгчдийн бүхээгтэй залгаа бизнес ангиллын 10 зорчигчийн тасалгаа, хоёр дахь нь дээрх зорчигчдын ажиллах, амрахад зориулсан өрөө, гурав дахь нь хурлын танхим, дөрөв дэх нь удирдлагыг дагалдан яваа бүрэлдэхүүнд зориулсан 32 суудал бүхий тасалгаа юм. Энэ онгоцоор 45 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой.  Ийм онгоц АНУ-ын агаарын цэргийн хүчинд 4 байдаг бөгөөд Мэриланд муж улсын Эндрюс нисэх баазад байрладаг ажээ.

Тактик техникийн үзүүлэлт:

Экипаж, хүн -16  /үйлчилгээний бүрэлдэхүүн багтана/

Онгоцны урт, м -47,3

Далавчны далайц, м -38

Онгоцны өндөр, м -13,6

Нислэгийн дээд жин, тн -99,8

Нислэгийн дээд хурд км/цаг -968

Нислэгийн алслал, км -11100

Хөдөлгүүр –18.864 кгс-ийн хүчдэл бүхий хоёр турба хөдөлгүүр

“Независимое военное обозрение” №2, 2016


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017