“ХААНЫ ЭРЭЛД-2016” ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ.

2016 оны 05 сарын 27

“ХААНЫ ЭРЭЛД-2016” ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ.


“Хааны Эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих сургалт, дадлага энэ өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжсөн энэ удаагийн сургуульд 47 орны 2000 орчим цэргийн алба хаагчид оролцож байна. 
Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа мөн ЗХЖШ-ын даргын урилгаар Ази-Номхон далай дах АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харис болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол улсад суугаа элчин сайдууд, цэргийн атташе, хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.



Уг ажиллагааг нээж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран Хааны эрэлд энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бол 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлсээр өдгөө 10 дахь жилийнхээ босгон дээр зогсож байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Хааны эрэлд” сургалт, дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн илтгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээний нэг яах аргагүй мөн гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх болжээ. Энэ цаг үед олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байгаа. Энэ баяраа дэлхийн энхийг сахиулагч цэрэг эрс хамтдаа тэмдэглэх боломж гарлаа гэж харж байна. Энэхүү сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нийт энхийг сахиулагч та бүхэнд дахин талархал дэвшүүлж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё” гэсэн юм.



Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017