20000 ГАРУЙ ИРГЭДЭД ТУСЛААД БАЙНА

2016 оны 08 сарын 14

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа.  Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн Тэрхийн голд “түр гүүр” байрлуулж, иргэдэд туслаж байна. Тус ангийн захирагч, хурандаа Д.Энхцогтой холбогдож энэ талаар тодрууллаа. Тэрээр “Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн инженер, техникийн албаны дарга, хошууч Э.Эрхэмбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн 7 дугаар сарын 6-наас эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар  20000 гаруй зорчигч, 15000 гаруй тээврийн хэрэгсэл, 13000 гаруй малыг ямар нэгэн саадгүйгээр гүүрээр гаргалаа. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан зорчигчид олон, ачаалал харьцангуй их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрдэг” гэсэн мэдээллийг өглөө.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017