Хошууч генерал Раднаабазарын Сүхбат

2016 оны 09 сарын 05

Хошууч генерал Раднаабазарын Сүхбат нь 1964 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Ам бүл 4.

1985 онд ЗХУ-ын Одесса хотын Цэргийн инженерийн дунд сургуулийг техникчээр, 1999 онд БХУА-ийг оператив, тактик-команд штабаар, 2006 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг тус тус төгссөн.

1985-1988 онд АА-ийн инженерийн 57-р тусгай хороонд салааны захирагч, 1988-1993 онд АЦ-ийн 014-р ангид ротын захирагч, 1993-1995 онд мөн ангид батальоны штабын дарга, 1995-1996 онд мөн ангид батальоны захирагч, 1996-1997 онд мөн ангид инженерийн албаны дарга, 1999-2003 онд ЗХЕШ-ын сургалтын хэлтэст мэргэжилтэн, 2003-2005 онд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, 2006-2007 онд ЗХ-ний 016-р ангийн захирагч, 2007-2009 онд ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, 2009-2010 онд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, 2010 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, 2010-2015 онд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, 2015 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч даргаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017