Хошууч генерал Дуламсүрэнгийн Даваа

2016 оны 09 сарын 05

Хошууч генерал Дуламсүрэнгийн Даваа нь 1963 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Ам бүл 4.

1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг ар талын албаны офицероор, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг ар талын анги, салбарын удирдлага-оператив тактикаар, 2008 онд БХИС-ийн доктрантурыг тус тус төгссөн.

1986-1990 онд АА-ийн 162-р ангид хүнсний албаны дарга, 1990-1994 онд АЦ-ийн 310-р ангид хүнсний хангалтын тасгийн дарга, 1997-2000 онд ЗХ-ний 256-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2000-2001 онд ЗХЕШ-ын Ар талын газрын штабын туслах орлогч, 2001-2002 онд ЗХ-ний 013-р ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2002-2009 онд БХИС-ийн Ар талын тэнхмийн дарга, 2009 онд БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мөн онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2009-2015 онд ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, 2015 оны 06 дугаар сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017