Бригадын генерал Очирын Энхбаяр

2016 оны 09 сарын 05

Бригадын генерал Очирын Энхбаяр нь 1962 онд Хэнтийн аймгийн Биндэр суманд төрсөн. Ам бүл 2.

1985 онд ЗХУ-ын Одесса хотын агаарын довтолгооноос хамгаалахын дээд сургуулийг радио техникийн инженерээр, 1992 онд ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалахын цэргийн академийг оператив тактикаар, 2004 онд ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалахын цэргийн академийн дээд курсийг тус тус төгссөн.

1985-1987 онд АА-ийн 134-р ангид техникч, 1987-1989 онд мөн ангид тасгийн дарга-ахлах техникч, 1992-1995 онд ЗХ-ний 028-р ангид дивизионы захирагч, 1995-1997 онд УАДХЦК-ын сургалт хариуцсан офицер, 1997-2002 онд мөн командлалд ерөнхий инженер, 2002-2007 онд ЗХ-ний 065-р ангид захирагчийн орлогч, ерөнхий инженер, 2007-2009 онд мөн ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, 2009-2011 онд ЗХ-ний АДХЦК-ын Оператив удирдлагын хэлтсийн дарга-ерөнхий инженер, 2011-2015 онд ОХУ-д суугаа цэргийн атташе, 2015-2016 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд менежер, 2016 оны 02 дугаар сараас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017