Бригадын генерал Батцэнгэлийн Ганбаатар

2016 оны 09 сарын 05

Бригадын генерал Батцэнгэлийн Ганбаатар нь 1959 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Ам бүл 3.

1978 онд Хөдөө аж, ахуйн техникумыг зоо техникчээр, 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг хувцасны инженер, эдийн засагчаар, 2003 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн стратегийн дамжааг тус тус төгссөн.      

1980-1986 онд Ардын армийн 168 дугаар ангид албаны даргаар, 1986-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд албаны даргаар, 1990-1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд тасгийн даргаар, 1994 онд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид захирагчийн орлогч, ар талын даргаар, 1994-1997 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 238 дугаар ангид захирагчаар, 2000-2007 онд ЗХЖШ-ын Ар талын газарт хэлтсийн даргаар, 2007-2011 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид захирагчаар, 2011-2015 онд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагчаар, 2015 оны 11 дүгээр сараас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016