Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар

2016 оны 09 сарын 05

Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар нь 1964 онд Ховд аймагт төрсөн. Ам бүл 5.

1986 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ерөнхий цэргийн командын офицероор, 1999 онд БХУА-ийг оператив, тактик-команд штабаар тус тус төгссөн.

1986-1988 онд АА-ийн 150-р ангид салааны захирагч, 1988-1990 онд АА-ийн 123-р ангид салааны захирагч, 1990-1991 онд АЦ-ийн 096-р ангид ротын захирагч, 1991 онд АЦ-ийн 032-р ангид цэргийн цагдаагийн бүлгийн офицер, 1991-1996 онд ЗХЕШ-ын 4-р хэлтэст офицер, 1996-1997 онд БХЯ-ны Захиргаа, удирдлагын хэлтэст ахлах түшмэл, 1999-2001 онд ЗХЕШ-ын ЦУСТГ-т орон тооны ахлах офицер, 2001-2002 онд ЗХ-ний 186-р ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, 2002-2005 онд мөн ангийн захирагч, 2005-2007 онд БХИС-ийн цэргийн алба, зохион байгуулалт эрхэлсэн дэд захирал, 2007-2009 онд БХЯ-ны СУТГ-ын Улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2009-2013 онд БХЯ-ны СУТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2013-2015 онд ЗХ-ний ЕЗЦ-ийн штабын дарга, 2015 оны 11 дүгээр сараас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016