600 АЙЛЫН ОРОН СУУЦ СҮНДЭРЛЭНЭ

2016 оны 10 сарын 13

Ирэх оны 8 дугаар сард ашиглалтад орох тоосгон бүтэц бүхий, 5 давхар 600 айлын “Ахлагч хороолол”-ын барилгын ажил удахгүй эхэлнэ. Уг орон сууц “Ургах наран” хорооллын зүүн талд буюу Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3,5 км зайд баригдах юм. Хүүхдийн цэцэрлэг, халаалтын уурын зуух, спорт цогцолбор, 400 машины зогсоол зэргийг шийдэж, цогцолбор хэлбэрээр баригдах орон сууцны 1м2-ын үнэ 900 мянга орчим төгрөг. Худалдан авахыг хүссэн алба хаагчид эхний ээлжинд урьдчилгаа 20 сая төгрөгийг өөрийн нэр дээрх дансанд 1 жилийн хугацаатай хадгаламжинд байршуулна. Үүний үндсэн дээр барилгын гүйцэтгэгч “ХХХ” компани зээлдэгчийн урьдчилгаа 20 сая төгрөг болон ЗХЖШ-ын даргатай байгуулсан гэрээг баталгаа болгон өөрсдийн 100 хувийн хөрөнгөөр хорооллыг ашиглалтад оруулах аж. ЗХЖШ-ын зүгээс хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, Засгийн газраар баталсан урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зээлдэгч байрандаа орсноор үлдэгдэл мөнгөө ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдан төлөх боломжтой. Хэрэв зээлдэгч ипотекийн зээлийн нөхцлийг хангах боломжгүй, цалин, үл хөдлөх хөрөнгийн зээлтэй тохиолдолд “ХХХ” компани үлдэгдэл мөнгийг хариуцаж, жилийн 8 хувийн хүүтэй банкны зээлд нөхцөл шаардахгүйгээр хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88103398, 99172161 утсаар аваарай.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017