ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛАВ

2016 оны 11 сарын 11

БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальон НҮБ-ын өдрийг тохиолдуулан НҮБ-ын далбааг мандуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагааг “ХУБИЛАЙ” баазад зохион байгууллаа. Мөн дотоодын дүрвэгсдийн хуаранд төрөл бүрийн спорт, соёлын арга хэмжээг явуулж, бие бүрэлдэхүүнээ  идэвхтэй оролцууллаа. Арга хэмжээний хүрээнд үндэсний дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлж, энхтайвны явган алхалт, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохиож, эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчилав.

            Соёл, спортын арга хэмжээг бие халаалт буюу аэробекийн дасгалаар эхэлж, гадаадын цэргийн алба хаагчдад зориулж уртын дуу, морин хуурын аялгуу тоглож, халх сурын харваа, үндэсний бөхийн үзүүлэх барилдаанаас толилууллаа.

Харин сагсан бөмбөгийн тэмцээнд 4 баг хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тэргүүн байр, Ганийн Зэвсэглэсэн цагдаа дэд байр, дартс шидэлтийн багийн тэмцээнд Ганийн батальон тэргүүн байр, Монголын батальон дэд байр тус тус эзлэв.

            Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн, олс таталтын тэмцээнүүдийг нөхөрсөг, холимог байдлаар зохион байгуулж явуулсан. Арга хэмжээний хүрээнд гадаадын цэргийн алба хаагчдад үндэсний хоолоор үйлчилж, дүрс бичлэгээр Монгол Улсын танилцуулга, ая дууны мэндчилгээг явуулж, Монгол Улс, Зэвсэгт хүчний альбомуудаар үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.

Үйл ажиллагааны төгсгөлд тэмцээнд оролцсон баг, тамирчдад амжилт хүсч, “Талархал” гардуулсан юм.

Ахлах дэслэгч Э.Очбадрах


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017