Автомат винтов Beretta ARX-160

2016 оны 11 сарын 16

“Ирээдүйн цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Италийн армийн зэвсэглэлд буй автомат винтов  ARX-70/90-ийг солихийн тулд алдарт “Beretta” фирм нь шинэ үеийн зэвсэглэлийг бүтээж эхэлжээ. Уян хатан чанар, хялбар бүтэц, үйлчилгээ хийхэд тохиромжтой байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж, орчин үеийн материалаар бүтээсэн байна. 

2005 онд “Beretta” фирм нь ARX-160 автомат винтовын анхны макетыг танилцуулсан бол 2008 онд одоогийн загварыг үйлдвэрлэсэн байна. 500 мянга гаруй удаа буудлага үйлдсэн, өргөн хэмжээний туршилтын дүнд 5,56х45мм НАТО калибртай Beretta ARX-160 загвар Италийн армийн зэвсэглэлд нэвтэрсэн.

Автомат винтов Beretta ARX-160 нь гол төмрийн уртаас шалтгаалж, дараах 3 төрлийн хувилбараар үйлдвэрлэгдэж байна. Үүнд:

  • Стандарт - 406мм урттай гол төмөртэй,
  • Богино – 305мм урттай гол төмөртэй,
  • Тусгай – 406мм урттай бэхжүүлсэн гол төмөртэй.
  • Хайрцаг анги, цохих буулгах механизмын их бие, гар бариул зэрэг нь цохилтод тэсвэртэй полимер материалаар хийгдсэн бөгөөд гал хамгаалагчийг хайрцаг ангийн 2 талд нь байрлуулж өгсөн. Хайрцаг ангийн таг, онгоц модны хэсэгт Пикатинни загварын замтай суурь суурилуулж, төрөл бүрийн харааны хэрэгсэл, нэмэлт хэрэгсэл, 40мм-ийн GLX-160 гранатомётыг суурьлуулах боломж болгосон. НАТО стандартын 30 сумны багтаамжтай дайзтай. Тохиргоо хийх боломж бүхий эвхэгддэг пластик мөрлөгчтэй.
  • Хээрийн нөхцөлд гол төмрийг хурдан солих бололцоотой. Үүний тулд замгийг хойш нь татаж түгжин, гол төмрийн түгжээг мулталж, урагш нь татан авна. Өөр нэг онцлог нь хонгиог зүүн эсвэл баруун тийш хаяхаар болгон тохируулж болдог. Гол төмөр, сумны үүрийг сольсноор 5,45х39мм-ийн галт хэрэглэлээр буудлага үйлдэх бололцоотой болсон.

    Тактик техникийн өгөгдөхүүн

    Калибр, мм  – 5,56х45

    Жин, кг – 3

    Дайзны багтаамж, сум – 30

    Ашигтай тусгал, м – 400

    Урт,мм - 750-1000

    Техникийн буудлагын хурд, буудалт/мин – 700


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017