ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН

2016 оны 11 сарын 21

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

Арван зургаадугаар хуралдаан:                                                       2016.09.20-ны өдөр

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

 “Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн
8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухаи” 332 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар баталсан “Офицерын алба хаах журам’’-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний дугаар бригадын захирагч, Зэвсэгт хүчний дугаар ангийн штабын дарга нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

“Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай’’ Монгол Улсын хуулийн 8 дугаар зуйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.8, ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн

Хурандаа цолыг-5

Хошууч цолыг-8

Ахмад цолыг-9

Ахлах дэслэгч цолыг-25

Сургагч ахлагч цолыг-3, нийт 50 цэргийн алба хаагчид албан тушаалын цэргийн цолыг олгов.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 883

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017