МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭХ ТӨВИЙН СОНСОГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

2016 оны 11 сарын 23

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу “Зэвсэгт хүчний Агаарын цэргийн оператор, планшетчин, радиотелеграфчин” мэргэжлээр Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд бэлтгэгдэж байгаа 60 сонсогч цэргийн анхан шатны сургалтаа дуусгаж Цэргийн тангараг өргөснөөр ээж, аавын хүүхдүүд эх орны цэрэг эрс боллоо. Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Д.Оюунболд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Батбаяр, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч О.Батбаяр болон албаны бусад төлөөлөгчид, сонсогч нарын эцэг эхийн төлөөлөл оролцов.

Цэргийн анхан шатны сургалтаа дуусгаж цэргийн тангараг өргөсөн сонсогчид  Монгол Улсын өнцөг булан бүрт байрлаж буй Агаарын цэргийн салбаруудад алба хаахаар цэргийн мэргэжил олгох сургалтаа эхлүүлж байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН АХЛАГЧ, ТЭРГҮҮН АХЛАГЧ О.БАТБАЯР

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017