2016 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо биелүүлсэн

2016 оны 11 сарын 30

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, байгууллагын ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ямар сургалт, дамжаа явагдаж байна вэ?

-Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь ахлагч нарынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, дамжаа болон цөөнгүй ажлыг зохион байгуулж байна. 2015-2016 оны сургуулийн жилд БХИС-ийн Ахлагчийн сургуулийн материаллаг баазыг түшиглэн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, байгууллагуудын тасгийн захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажиллаж байгаа болон тухайн албан тушаалд томилогдохоор бэлтгэгдэж байгаа 10 орчим цэргийн албан хаагчийг ахлагчийн удирдлагын гүнзгий дамжаанд, удирдлагын анхан шатны болон ротын ахлагчийн дамжаанд 30 гаруй ахлагч, компьютерийн техник хангамжийн техникч болон сүлжээний техникчийн дамжаанд тодорхой тооны ахлагч амжилттай суралцаж төгссөн. Мөн РЛС-ын оператор, планшетчины мэргэшүүлэх сургалтыг дотооддоо зохион байгуулж ахлагч нарынхаа мэргэжлийг дээшлүүллээ. Хөдөө, орон нутгийн алслагдсан салбаруудын ахлагч нарын орон тоог хангах зорилгоор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд РЛС-ын оператор, планшетчин, радиотелеграфчин зэрэг мэргэжлээр 60 сонсогч элсүүлж, цэргийн анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулан цэргийн тангараг өргүүллээ. Одоо эдгээр сонсогчид алслагдсан салбаруудад алба хаахаар цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн даргалах албан тушаалын ахлагч нарын заах арга зүйн цугларалтыг зохион байгуулж анги, салбаруудын  даргалах албан тушаалын 50 гаруй ахлагч оролцон төлөвлөгөөний дагуу зорилго, зорилтоо биелүүлэн заах арга зүйн мэдлэгээ дээшлүүлж, зохих мэдээлэлийг авлаа. Уг ажлын хүрээнд туршилтын журмаар зарим даргалах албан тушаалын ахлагчийн орон тоонд сонгох сонгон шалгаруулалтыг тус цэргийн ахлагч нарын дунд нээлттэй зарлан шалгаруулсан нь даргалах албан тушаалуудад мэргэжлийн, ур чадвартай ахлагч нар томилогдох нөхцлийг бүрдүүлж чадсан.

Нийслэл хотыг тодорхой чиглэл, өндөрт агаараас халхлах байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэлтийг зохион байгуулсны зэрэгцээ, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тусгай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулж, сургуульд оролцох бие бүрэлдэхүүн, зэвсэг техникийг марш үйлдүүлэн тактикийн сургуулийг явуулах газар районд шилжүүлэн осол, зөрчилгүй амжилттай зохион байгуулж бие бүрэлдэхүүнийг дадлагажуулсан.

Бусад орны ахлагч нартай хэрхэн хамтран ажиллаж туршлага сургамж судалж байгаа вэ?

-АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ахлагч нартай хамтарсан штабын сургалтын төлөвлөлтийн ахлагчийн дамжаа, гардан тулааны зааварлагч бэлтгэх дамжаанд  тодорхой тооны ахлагч, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлах ахлагч П.Баярмагнай АНУ-ын Хавай мужид Ази, номхон далайн бүс нутгийн агаарын цэргийн ахлагчийн сургалтад тус тус суралцсан.

Харъяа анги, байгууллагын ахлагч нарын нийгмийн асуудал руу хандсан ямар ажил хийсэн бэ?

Зэвсэгт хүчний 337, 353 дугаар ангийн удирдлага ахлагч нартаа энгийн мэргэжил давхар эзэмшүүлэхээр Налайх дүүргийн МСҮТ-тэй хамтран хүнд машин, механизмын оператор, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, гагнуурчин зэрэг мэргэжлээр 50 гаруй ахлагчийг суралцуулж, энэ хичээлийн жилд Говьсүмбэр аймгийн МСҮТ-тэй хамтран гагнуурчин, хөдөлмөр хамгааллын инженер зэрэг мэргэжлээр 50 орчим ахлагч элсүүлэн суралцуулж байна.

Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн “Тэнгэрийн харуул” хамтлаг Завхан аймгийн Улиастай сумын иргэдэд урлагийн хандивын тоглолт хийж олсон орлогоо  тус ангийн ахлагч Ж.Батжаргалын гэр бүлд хандивлалаа. Мөн Завхан аймгийн Улиастай сумын нутагт 9 ахлагчид гэр бүлийн хэрэгцээний газар, гэрчилгээний хамт олгосон.

Ирэх онд ахлагчийн бүрэлдэхүүнд чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн мэргэжлийн аварга ахлагч, тасаг, тоот шалгаруулах тэмцээн, даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах ажилтай холбогдуулан ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран пуужингийн мэргэжлийн ахлагч нарыг мэргэшүүлэх сургалт, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тусгай тактик хээрийн сургуулийг ирэх жилд дахин явуулахаар төлөвлөж байна. Мөн харьяа анги, салбаруудаараа явж салбарын ахлагчийн албаны өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан шалган туслах ажлыг явуулж ахлагч нарынхаа ажлыг чиглүүлэн командлалын удирдлагыг мэдээллээр хангахаар төлөвлөж байна.

Ахлагчийн орон тоонд энгийнээр ажиллаж байгаа бүрэлдэхүүнтэй цэргийн анхан шатны сургалтыг оноос өмнө зохион байгуулснаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагч нар 2016 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо биелүүлэн ажилласан гэж дүгнэж байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН АХЛАГЧ, ТЭРГҮҮН АХЛАГЧ                                 О.БАТБАЯР


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017