Авьяастан цэнхэр дуулгатнуудаа шалгаруулав

2016 оны 12 сарын 07

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Гоцлол дуу, бүжиг, хөгжим, найрал дуу, гоц үзүүлбэр, хошин шог, язгуур урлаг, яруу найраг зэрэг төрлийг хамруулсан тус уралдаанд Хуягт тээвэрлэгчийн рот, II мотобуудлагын рот, III мотобуудлагын ротын энхийг сахиулагчид эхний байруудад шалгарав. Тус багийн цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтуудыг Бентью хот дахь НҮБ-ын штабын төлөөлөгчид болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, алба хаагчид үзэж сонирхлоо. Хангалт үйлчилгээний ротын эмэгтэй энхийг сахиулагчдын “Мөрдэс гоёсон цэргийн бүсгүй” найрал дуу, “Морины дууны эвлүүлэг” үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. “Монголын энхийг сахиулагчид үндсэн үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэхээс гадна урлагийн их авьяастай гэдгийг харлаа. Аглаг буйд орших энэ газарт монгол цэргүүдийн ачаар урлагийн тоглолт үзэж, сэтгэлээ баясгасандаа баяртай байна” хэмээн мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара онцолсон.

Ахлах дэслэгч Э.ОЧБАДРАХ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017