ИРГЭД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

2016 оны 12 сарын 07

Их хэмжээний цас орсноос Улаанбаатар хотын хөдөлгөөний нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу авто замын цас цэвэрлэгээний ажилд дэмжлэг үзүүлж цэрэг техник ажиллуулах ЗХЖШ-ын даргын тушаал гарч, Зэвсэгт хүчний 013, 014, 015, 017, 032, 120 дугаар ангиас томилогдсон цэргийн алба хаагчид ажиллалаа. Томилогдсон бүрэлдэхүүн зүүн 4 замын уулзвараас сансрын шатахуун түгээх станцын уулзвар, Улаанбаатар-Налайх-зүүн 4 зам, Хан-Уул дүүрэг, Төв аймаг, Нисэхийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 6 эгнээтэй авто болон явган хүний зам талбайн цас, мөсийг арилгаж, иргэдийн талархалыг хүлээсэн юм. Мөн Баян-Өлгий, Дархан-Уул аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний 331, 330, 340 дүгээр ангиас томилогдсон бүрэлдэхүүн тус аймгуудад ажиллалаа. Энэ үеэр иргэд цэргийн алба хаагчдыг зорин ирж баярлаж талархсанаа илэрхийлж байв.

Иргэн Г. ДУЛАМЦЭРЭН:
-Манай хорооны хамгийн хөл хөдөлгөөн ихтэй явган хүний зам цас орж эхэлснээс л хүүхэд, хөгшдөд төдийгүй залууст халтай зам болсон. Нийслэлийн хот тохижилтийн газраас замын цас, мөсийг бүрэн арилгаж хүчирдэггүй бололтой. Бидний залууд бүх нийтийн цэвэрлэгээг маш үр дүнтэй хийж, хүн бүр эрвийх дэрвийхээрээ ажилладаг байлаа. Харин одоо олон нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцдог хүн, байгууллага байхгүй шахам болжээ. Харин цэргийн хүүхдүүд замын цас, мөсийг оргүй болтол нь арилгаж сэтгэлээсээ хичээн ажиллаж байгаад баярлаж байгаагаа хэлье. Маш буянтай ажил болж байна.

Иргэн Н.ГАНБОЛД:
-Нийслэлд орсон энэ их цаснаар замын түгжрэл дээд цэгтээ тулж жолооч төдийгүй зорчигчдын бухимдлыг төрүүлж байна. Энд тэндгүй халтирч унасан хүн, мөргөлдсөн машин, даарч, яарч, ажилдаа хоцорлоо гэж үглэсэн хүмүүс... Ялангуяа жолоочдод хамгийн хүнд тусч байна. Бүдчин яваа иргэд болон бөглөрөн зогсох машинуудад зориулж замын цасыг цэвэрлэж байгаа цэргийн залуустаа баярлалаа, албанд нь өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017