ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2014 оны 03 сарын 05

Алсын хараа

Мэргэшсэн чадварлаг бүрэлдэхүүнтэй, бүрэн бэлэн байдалтай, хөдөлгөөн гал цохилтын өндөр боломжтой, мэдээлэл технологийн хөгжлийн орчинд үүрэг гүйцэтгэх Хуурай замын цэрэгтэй болох.

Эрхэм зорилго

Ерөнхий зориулалтын цэргийн хүч чадавхийг хөгжүүлэн, Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн чиг үүргийг биелүүлэх бэлэн байдлын шаардагдах түвшинг хангах.

Үйл ажиллагааны зорилго

Ерөнхий зориулалтын цэргийн командлалын үйл ажиллагааг төгөлдөржүүлж, харъяа анги, салбарыг цэргийн мэргэжлийн удирдлагаар ханган, байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлж, үүрэг биелүүлэх чадавхийг нэмэгдүүлэх.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН

2014 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ЗОРИЛГО:

Цэргийн хөгжлийн чиг хандлага, ашиглах үзэл баримтлалыг төгөлдөржүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал бүхий нэгжийн тоог нэмэгдүүлж, чадавхийн түвшинг дээшлүүлэх.

ЗОРИЛТУУД:

  1. Хөгжлийн чиг хандлага, ашиглах үзэл баримтлалын төлөвлөлт, удирдлагын нэгдлийг хангаж, чадавхит нэгжийн тоог нэмэгдүүлэх;
  1. Цэргийн сургалтыг зорилго, стандартаар удирдах, арга зүйг боловсронгуй болгож, зорилтот сургалтыг эрчимжүүлэх;
  1. Цэргийн албыг хэвшүүлж, сахилга, дэг журам, түүнд тавих хяналтыг сайжруулах;
  1. Зэвсэглэл, техникийн хадгалалт, ашиглалт, арчлан хамгаалалтыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах;
  1. Цэргийн хангалт, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдал, үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх;
  1. Командлал, анги, салбарын удирдлагын гар нийлэмжтэй ажиллагааг хангаж, удирдах бүрэлдэхүүний мэргэжлийн чадамжийг нэмэгдүүлэх.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 815

Веб холбоос: 11

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2016