“FACEBOOK” хэрэглэгчдэд зөвлөмж - CS№5

2017 оны 02 сарын 23

 

1.Нууц код, нэвтрэх нэр сонгохдоо анхаарах

     Ихэнх facebook хэрэглэгчид нэвтрэх нэр, нууц кодоо гар утасны дугаар, төрсөн он сараараа сонгох явдал их байна. Энэ нь нэг талаас мартахгүй өөрт амар боловч, нөгөө талаас таны талаар багахан мэдлэгтэй хүн Facebook-д нэвтэрч хувийн нууцад чинь халдах аюултай. Иймд нууц үг сонголтон дээрээ маш анхаарах хэрэгтэй. Том үсэг, тэмдэгт, зөвхөн та л мэдэх содон өвөрмөц кодыг сонгох нь зөв юм. Өөрөөр хэлбэл нууц үгийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

2.Login Approvals ашиглах

     Энэ нь фэйсбүүкт өөр төхөөрөмжөөс нэвтрэхийн тулд гар утаснаас зөвшөөрөл өгөх тохиргоо юм. Энэ тохиргоог хийснээр та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого гарсан тохиолдолд фэйсбүүкээс таны гар утсанд нууцлалын код ирнэ. Гэвч утсаа алдах болон алга болгосон тохиолдолд асуудал гарах учир тийм ч тохиромжтой арга биш юм.

3.Аппликэйшнээр дамжиж хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй.

     Зарим шинэ аппликэйшн, программ татах үед фэйсбүүк хуудсаараа дамжиж нэвтрэх зөвшөөрөл асуусан байдаг. Энэ тохиолдолд хэн нэгэн таны хувийн мэдээллийг олж авах эрсдэл үүсдэг учир болгоомжлоход илүүдэхгүй.

Facebook-ын тохиргоо хэсгийн дэлгэрэнгүй тайлбар

     Facebook тохиргооны хэсгийг доошоо харсан сум буюу дэлгэгдэх листэн дээр дарсны дараа Settings цонхон дээр дарж гаргана. Тус цонхнуудыг нэг бүрчлэн тайлбарлавал:

1. Settings хэсгийн хамгийн эхний "General" цонх нь ерөнхий тохиргооны хэсэг

 

Name – Facebook-н нэрээ солих цэс бөгөөд нэрээ сольсны дараа 60 хоног дараа дахин идэвхиждэг.

Username – Facebook компанид бүртгэлтэй нэрээ солих цэс

Contact – Facebook хаягаа бүртгүүлсэн мэйл хаягаа солих цэс

Ad account contact – Facebook хаягаа нэмэлт мэйл хаягт холбох цэс

Password – Нууц үгээ солих цэс

Networks – Facebook-ээ тусгай сүлжээнд холбох цэс

Temperature – Facebook дээрх дулааны хэмжигдэхүүнээ солих цэс

2. Settings хэсгийн "Security" цонх нь аюулгүй байдлын тохиргооны хэсэг

Login Alerts - Энэ цонх нь таны Facebook рүү өмнө орж байсан төхөөрөмжөөс өөр төхөөрөмж орсон тохиолдолд танд мэдэгдэл ирэх тохиргоо бөгөөд 2 төрлөөр ирнэ. 1 дүгээрт Facebook өөрт нь ирнэ. 2 дугаарт таны бүртгэлтэй мэйл хаягт ирнэ.

Login approvals - Энэ цонх нь таны Facebook рүү өмнө орж байсан төхөөрөмжөөс өөр төхөөрөмж хандалт хийхэд нэвтрэх зөвшөөрөл бүхий кодыг таны гар утас руу явуулна.

Code Generator - Энэ цонх нь таны Facebook-дээ хэрэгтэй үед шаардагдах нууц үгнүүдтэй болох тохиргоо юм.

App passwords - Энэ цонх нь та Facebook дээрх программ ашиглахдаа өөрийн нэвтрэх нууц үгээ бус өөр нууц үг ашиглах тохиргоо юм.

Public key – Facebook дээрээ олон нийт хамарсан мэдээлэл тавихад ашиглагдах нууц үг юм.

Your Trusted Contacts – Хэрэв та facebook нууц үгийг мартсан тохиолдолд итгэмжлэгдсэн найз руу чинь нууц үгээ сэргээх код очно.

Recognized Devices – Өмнө нь нэвтэрч байсан төхөөрөмжүүдээ харж шалган цэгцэлж болно.

Where You’re Logged In - Өмнө нь нэвтэрч байсан байрлалуудаа шалган цэгцэлнэ.

Profile Picture Login – Facebook-н нүүр зургаа солиж байсан төхөөрөмжүүдээ харж шалган цэгцэлж болно.

Legacy contact – Энэ тохиргоо таны хамаатан саднаас Facebook өвлөн авч янзалж болох тохиргоо юм.

Deactivate Your Account – Энэ тохиргоо нь та өөрийн facebook-ээ устгахгүйгээр идвэхгүй болгох тохиргоо юм.

3. Settings хэсгийн "Privacy "цонх нь нууцлалын тохиргооны хэсэг

Who can see my stuff? - Энэ цонх нь таны Facebook дээр нийтэлж байгаа мэдээ мэдээллийг хэн харж болох талаар тохиргоо бөгөөд “Public” гэсэн сонголт хийвэл хүн бүр таныг харна. Харин “Friends” гэсэн сонголт хийснээр хөндлөнгийн хүн таныг тагнах боломжгүй болно. Гэхдээ та зөвхөн өөрийн мэддэг хүмүүсээ л найзаа болгосон тохиолдолд л  хэрэгжинэ. Эсрэгээр танихгүй хүнтэй их найз бол тэр хүмүүс ч бас харна. “Only me” гэсэн сонголт хийвэл зөвхан та өөрийгөө л харна. Бүр тусгай нарийн тохиргоо хийх бол “Custom” гэсэн сонголтыг дарж өөрийн хүслээр тохируулж болно.

 

 

“who can see your future post?” цэс нь хэн таны цагны хүрдэн дээр цаашид тавигдах мэдээллийг харах талаар тохиргооны хэсэг.

“Review all your post and things you’re tagged in” цэс нь өөрийн постолсон бүх мэдээлэл болон тэмдэглэгээг хянах хэсэг.

“Limit the audience for post you’ve shared with friends of friends or Public?” цэс нь таны постыг найзын найзууд харах үгүйг тохируулна.

Who can contact me? - Энэ цонх нь таны Facebook рүү ямар хүмүүс найзын хүсэлт явуулж болох талаар тохиргоо бөгөөд мөн “Friends” гэсэн сонголт хийснээр хөндлөнгийн хүн таны Facebook рүү найзын хүсэлт явуулж чадахгүй.

Who can look me up? - Энэ цонх нь таны Facebook дээр мэйл хаяг, утасны дугаараар таныг хайж болох талаар тохиргоо бөгөөд мөн “Friends” гэсэн сонголт хийснээр хөндлөнгийн хүн таны Facebook-г хайж олох боломжгүй болно.

“who can look you up using the email address you provided?” цэс нь таны цахим шуудангийн хаягийн тусламжтайгаар хэн таныг хайж болохыг тохируулна.

“Who can look you up using the phone number you provided” цэс нь таны утасны дугаарын тусламжтайгаар хэн таныг хайж болохыг тохируулна.

“Do you want search engines outside of Facebook to link to your profile?” цэс нь цахим хайлтын систем ашиглан таны Facebook хаягийг илрүүлж болох үгүйг тохируулна.

4. Settings хэсгийн Timeline and Tagging цонх нь таны Facebook-н цагийн хүрд болон таныг найзууд тань зурган дээрээ тэмдэглэхийг тохируулах хэсэг

Who can add things to my Timeline? – Таны Facebook-н цагийн хүрдэн дээр хэн пост хийх эрхтэй болон тухайн постыг тавигдахаас нь өмнө шалгах тохиргооны цэс

“who can post on your Timeline?” цэс нь таны Facebook-н цагийн хүрдэн дээр хэн пост хийж болохыг тохируулна.

“Review post friends tag you in before they appear on your Timeline?” цэс нь таныг тэмдэглэсэн зураг, постыг цагийн хүрдэн дээр тань тавигдахаас өмнө хянах үгүйгээ тохируулна.

Who can see things on my Timeline? – Таны цагийн хүрд дээрх мэдээллийг хэн үзэж болохыг тохируулна.

“Review what other people see on your Timeline” цэс нь яг одоогийн байдлаар таны цагийн хүрд бусдад ямархуу байдлаар харагдаж байгааг харна.

“Who can see posts you’ve been tagged in on your Timeline” цэс нь таны цагийн хүрдэн дээрээ нэмсэн нийтлэлийг хэн үзэж болохыг тохируулдаг цэс.

“Who can see what others post on your Timeline” цэс нь таны цагийн хүрдэн дээр бусдын нийтэлсэн зүйлийг хэн үзэж болохыг тохируулдаг.

How can I manage tags people add and tagging suggestion? – Хүмүүсийн нэмсэн тэмдэглэгээ болон тэмдэглэгээ хийх саналыг зохицуулдаг цэс.

“Review tags people add to your own posts before the tags appear on Facebook?” цэс нь таны нийтлэлд хүмүүсийн нэмсэн тэмдэглэгээг Facebook дээр тавигдахаас өмнө харах тохиргоо.                                              

“When you’re tagged in a post who do you want to add to the audience if they aren’t already in it” цэс нь таны дурдсан мэдээлэл хараахан бэлэн болоогүй байхад бусдын хүртээл болгох эсэхийг тохируулна.

“Who sees tag suggestions when photos that look like you are uploaded” цэс нь тантай төстэй зураг орж ирэхэд тэмдэглэх саналыг хэнд өгөх эсэхийг шийднэ.

5. Settings хэсгийн "Blocking" цонх нь таны харилцахыг хүсэхгүй байгаа хувь хүн,

программ, зурвас зэрэг Facebook-тэй холбоотой бүгдийг хааж болно. 

Restricted ListХязгаарласан жагсаалтын лист

Block users - Хязгаарласан хүмүүсийн лист

Block messages - Блоколсон зурвасын лист

Block app invites - Хязгаарласан тоглоомын хүсэлтийн лист

Block event invites - Блоколсон арга хэмжээний урилга

Block apps - Блоколсон программын жагсаалт

Block Pages - Блоколсон хавтаснуудын лист

6. Settings хэсгийн "Language" цонх нь таныг хүссэн хэлээрээ Facebook-ээ ашиглах боломж олгодог цонх юм. 

 

What language do you want to use Facebook in?Таны одоо ашиглаж байгаа хэл харагдах бөгөөд хүсвэл ар талын Edit хэсгийг дарж хэлээ сольж болно.

News Feed Translation Preferences – Мэдээний орчуулгын тохигооны цэс 

“What language do you want stories to be translated into” цэс нь мэдээгээ аль хэлээр орчуулахаа сонгодог.

“Which languages do you understand” цэс нь таны ойлгодог хэлний жагсаалт юм.

“Which language do you not want automatically translated” цэс нь аль ч хэл рүү автоматаар орчуулахгүй байх тохиргоо.

Multilingual Post – Мэдээгээ олон хэлээр орчуулж харах тохиргоо.

7. Settings хэсгийн "Notifications" цонх нь таны Facebook-н мэдэгдэл хэсэгт юу ирэх ирэхгүйг бүгдий нь тохируулах цонх. 

 

On Facebook - Facebook мэдэгдэл хэсэгт ямар мэдээлэл авахаа тохируулна.

Email - Та мэйл хаягтаа өөрийн Facebook хаягтай холбоотой мэдээллээ хэсэгчлэн болон нийтэд нь авах үгүйгээ тохируулна.

Mobile -  Та гар утсандаа өөрийн Facebook хаягтай холбоотой мэдээллээ хэсэгчлэн болон нийтэд нь авах үгүйгээ тохируулна.

Text message - Таны гар утсандаа мессеж хэлбэрээр Facebook хаягтай холбоотой мэдээллээ хэсэгчлэн болон нийтэд нь авах үгүйгээ тохируулна.

8. "Settings хэсгийн Mobile" цонх нь та Facebook-ээ гар утасны дугаартайгаа холбож аюулгүй байдлын тохиргоо хийх цонх юм. 

9. Settings хэсгийн "Public Post" цонх нь таны Facebook хаяган дээр хэн сэтгэгдэл үлдээж болох таны мэдэгдлийг хэн харах үгүйг тохируулах цонх юм.

Who can Follow me - Хэн таныг дагаж болохыг тохируулна.

Public post comment - Хэн таны постон дээр сэтгэгдэл үлдээж болохыг тохируулна.

Public Post Notifications - Хэн таны пост хийсэн тохиолдолд мэдэгдэл хэсэгтээ харж болохыг тохируулна.

Public Profile Info - Таны Facebook profile-г хэн үзэж болохыг тохируулна.

Comment Ranking - Сэтгэгдэл үлдээх хэсэгтээ зэрэглэл тогтоож өгнө.

User name - Facebook компанид бүртгэлтэй нэрээ солих цэс.

Twitter - Twitter-тэйгээ холбож болно.

Want to know what followers can see? View your public timeline – Энэ сонголтыг дарвал таныг дагаж байгаа хүмүүс таны Facebook хаягийг ямархуу байдлаар харж байгааг шалгаж болно.

10. Settings хэсгийн туслах цэс, түүний товч танилцуулга.

Туслах цэсэнд доорх 5 ширхэг бүлэг тохиргоо орох ба хэрэв та facebook ашиглан зар сурталчилгаа, тоглоом, нэмэлт хэрэгслүүд ашигладаг бол хэрэглэгдэнэ. 

Apps – Тоглоом болон нэмэлт хэрэгслийн тохиргооны хэсэг

Ads – Зар сурталчилгааны тохиргооны хэсэг

Payments – Төлбөр тооцооны тохиргооны хэсэг

Support Inbox – Илүү нарийн төвөгтэй тохиргооны хэсэг

Videos – Видео бичлэгийн тохиргооны хэсэг

 

 

Facebook хаягийнхаа мэдээллийг хуулбарлаж авах заавар

1. Хэрэв та Facebook хаягаа устгахаасаа өмнө файлаа хадгалж авахыг хүсвэл дараах зааврыг дагах хэрэгтэй. Эхлээд тохиргооны хэсгийг доошоо харсан сум буюу дэлгэгдэх листэн дээр дарсны дараа Settings цонхон дээр дарна.

 

 

 

 

 

 

 

2. Settings хэсгийн хамгийн эхний General цонхны доод талын Download a copy of your Facebook data гэсэн хэсэгт дарна.

3. Download a copy of your Facebook data гэсэн хэсэгт дарсны дараа доорх цонх гарч ирэх ба түүний Start My Archive хэсэгт дарна.

4. Start My Archive хэсэгт дарсны дараа Request My Download гэсэн цонх гарч ирэх ба түүний Start My Archive хэсэгт дарна.

5. Start My Archive хэсэгт дарсны дараа Download Requested гэсэн цонх гарч ирэх ба түүний Okey хэсэгт дарна. Ингэснээр таны Facebook бүртгэлтэй хаяг руу таны Facebook дээрх мэдээллийг хуулж авах холбоос илгээнэ.

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 880

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017