ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС, ӨМЧ ХӨРӨНГИЙГ АВАРЛАА

2017 оны 02 сарын 24

Монгол Улсын мотобуудлагын батальоны хариуцлагын бүс дэх дотоодын дүрвэгсдийн хуарангийн 4 дүгээр секторын 6 дугаар блокт гал гарч байна гэсэн дуудлагаар дэслэгч Б.Энхбаяр захирагчтай батальоны орон тооны бус галын салаа түргэн шуурхай ажиллаж, газар аваад байсан галыг цааш даамжруулалгүй унтрааж олон хүний амь нас, өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 мянга гаруй хүн, үүнээс гал гарсан блокт 100 гаруй айл, өрх амьдарч байсан бөгөөд галын аюулыг яаралтай таслан зогсоогоогүй бол маш их хэмжээний хохирол учрах байлаа хэмээн дүрвэгсдийн хуарангийн оршин суугчид болон НҮБ-ын ажилчид баярлаж, талархсанаа илэрхийлэв.

Ахлах дэслэгч Э.ОЧБАДРАХ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017