Монгол цэрэг энхийн үйлсэд Энхийг дэмжих ажиллагаа

2017 оны 03 сарын 14

2 настай хүүхдийг аварлаа

            Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй Бентью баазын харуулын цэг дээр III МБР-ын ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар 2017 оны 3 дугаар сарын 08-ны 21 цагийн үед цэгээс 150 метрийн зайд, харгалзах хүнгүй явж байсан 2 настай хүүхдийг илрүүлэн, төвд яаралтай мэдэгджээ.

     Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсэдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс авсан бөгөөд шөнийн 00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн 3 иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдлээс цаг алдалгүй аварсан манай дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг аж.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 874

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017