МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 03 сарын 14

     Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй VI мотобуудлагын батальоны марш, тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээнийг батальоны ахлагч нарын зөвлөлөөс санаачлан 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

     Гарааны өмнөх ажиллагааг биеийн тамирын норматив /гир өргөх/, химийн норматив /хамгаалах иж өмсөх/, онолын мэдлэг шалгах төрлүүдээр явуулав.

     Батальоны аварга шалгаруулах марш, тактик, тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээний гараанд 12 баг сугалааны дарааллаар гарч 3 км-ын маршрутын дагуу торон саад, гранат шидэлт, цэргийн байр зүй, ар тал, хими гэсэн цэгүүдэд дасгал, норматив гүйцэтгэв.

Гүйлтийн цагаар ХТР-ын ахлах ахлагч Х.Баттулга ахлагчтай бүлэг 19 минут 54 секунт, 10 долийн амжилттаар тэргүүлэв.

     Тэмцээний нэгдсэн дүнгээр Хуягт тээвэрлэгийн ротын ахлах ахлагч Х.Баттулга ахлагчтай бүлэг тэргүүн байр, байлдааны хангалтын ротын ахлах ахлагч Ц.Эрдэнэбаатар ахлагчтай бүлэг дэд байр, ХҮР-ын дэслэгч Х.Жанжинбаатар захирагчтай бүлэг гутгаар байрт шалгарч, аваргын цом, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн эзэд боллоо.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 843

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017