Танк “Тип 99”

2017 оны 03 сарын 31

         1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын цэргийн парад дээр танк “Тип 99” (үйлдвэрийн индекс ZTZ-99) нь олон нийтэд танилцуулагдсан. Танк үйлдвэрлэлд тэргүүлэх чиглэлийн орнуудын үндсэн байлдааны танктай байлдааны боломжоороо дөхөж ирсэн уг танк нь олны анхаарлыг ихээр татсан байна.

          “Тип-90-II” загвар дээр уг танкийг бүтээсэн байна. Энэхүү танкны духны хэсэг , явах анги нь Т-72” танкийг хуулбарласан, их бие нь шинээр хийгдсэн байна.

        1999 оны парадад зөвхөн 18 танкийг толилуулсан бол дараагийн жилүүдэд 200 гаруй танкийг үйлдвэрлэсэн. Уг танк нь өндөр өртөгтэй бүтээгддэг тул ХАЧА зөвхөн тусгай хүчний салбаруудаа зэвсэглэх болсон. Уг танк нь өнөөдрийн байдлаар Бээжингийн цэргийн тойргийн дивизүүдийн зэвсэглэлд байгаа юм.

 

Зураг 1.  Т-72 болон Тип-99 танкийн ялгааг харуулав /дээд талын зураг Т-72, доод зураг Тип-99/.

 

 

 

      ХБНГУ-д зохион бүтээгдсэн эзэлхүүн ихтэй дизель хөдөлгүүр байрлуулахын тулд их биеийг арагш сунгаж өгсөн. Мөн зузаан хуягтай хүнд цамхагыг суурьлуулахын тулд их биеийг томсгосон байна. Духны хэсгийн эд ангиуд нь Т-72 танкийг дуурайлган хийсэн нь түүний эмзэг хэсгүүдийг мөн давтсан байна.

Зэвсэглэл

     Гөлгөр гол төмөрт их буу нь ОХУ-ын 2А46 их бууны дахин сайжруулсан загвар бөгөөд ХАЧА-ын мэргэжилтнүүд уг их бууг техникийн үзүүлэлтүүдээрээ Германы RH-120 их буунаас илүү гэж үздэг.  Байлдааны иждээ ураны хольцтой хуяг нэвтлэгч сумтай. ХАЧА-ийн мэргэжилтнүүд уг сумыг бүтээх технологийг Израйлаас авсан. Уг сум нь гол төмөртэй 30:1 харьцаатай урттай. Гарааны хурд нь 1780м/с. 850мм зузаантай хуяг нэвтлэх чадвартай. 

 

 

 

 

 

        Байлдааны ижид салангид цэнэгтэй 42 ширхэг галт хэрэглэл байна. Мөн 7,62мм-ийн “86” загварын пулемёт 2 нэгж, 2000 сумтай. 12,7мм-ийн зенитийн пулемёт “W-85” 1 нэгж, байлдааны иж 300 ширхэг сум. Танкийн гал удирдах систем нь дулаан мэдрэх суваг, лазерын хол хэмжигч бүхий буудагчийн хараа, даргын панорам хараа, их бууны 2 гадаргуут тогтворжуулагч, баллисткийн тооцоолуур зэргээс бүрдэнэ.

Хамгаалалт

Хуяг нь янз бүрийн зузаантай хуяган ялтсуудаас бүрдэнэ.

     Мөн динамик хамгаалалтаас гадна лазерын систем бүхий идэвхитэй хамгаалалттын системтэй. Идэвхитэй хамгаалалт ZM-87 нь цамхагын зүүн хэсэгт суурилуулагдсан байдаг. Уг идэвхитэй хамгаалалтын онцлог нь өөрийг нь илрүүлэх лазерын туяаг мэдэрч хариу хүчтэй лазерын цацраг тусгадаг. Уг цацраг нь дайсны лазерын хэрэгслийг гэмтээх, хянагчийн нүдийг сохлох үүрэгтэй. Идэвхитэй хамгаалалт ZM-87 нь хүний нүдийг 2-3км-т сохлох чадвартай, уг төхөөрөмжийн өсгөлтийг 7 дахин ихэсгэхэд хөнөөлийн зай 5км хүртэл ихэснэ. Мөн өөрийн танктай лазерын холбоо үүсэгдгээрээ онцлогтой.  

        Танканд дайсны лазерын төхөөрөмжийн цацраг тусахад анхааруулах систем ажиллаж цамхагыг лазерын цацраг илгээсэн төхөөрөмжийн чигт эргүүлнэ. Үүний дараа цельд сул хүчтэй лазерын туяа тусган байршлыг тогтоосны дараа туяаны хүчийг ихэсгэн дайсны харааны хэрэгслийг жагсаалаас гаргаж, буудагчийн нүдийг сохлоно. Өмнө нь ХАЧА уг системын зөөврийн вариантыг ашиглаж байсан. Танкийн уг цогцолбор нь босоо гадаргууд мөн чиглүүлэгддэг тул нам өндөрт нисэх хэрэгслүүдтэй тэмцэл явуулах чадвартай.

      Хээрийн нөхцөлд 30-40 минутанд бүрэн солих бололцоотой, 1200 морины хүчтэй хөдөлгүүртэй. 5,5м хүртэлх гүнтэй усан саадыг гатлах чадвартай.

Тактик техникийн өгөгдөхүүн:

Байлдааны жин, кг

«Тип 99»                                                                               50 000

«Тип 99» динамик хамгаалалттай                                    52 - 54

Тоот          .                                                                            3

Хэмжээ, мм:     

- Их буутай урт                                                                    10920

- Өргөн                                                                                  3372

- Өндөр                                                                                 2400

- Клиренс                                                                              470

Зэвсэглэл (Байлдааны иж):    

- 125-мм гөлгөр гол төмөрт                                                1 (42)

- 7,62-мм пулемет «Тип 86»                                               1 (2 000)

- 12,7-мм зенитийн пулемет W-85                                    1 (300)

Босоо хавтгайд өгсөх өнцөг, град.                                   -6...+14

Идэвхитэй хамгаалах хэрэгсэл                                        LRW/LSDW

Утаан хөшиг тавих систем                                                2х5 гранатомет

хөдөлгүүр                                                                           дизель MTU WD396

                                                                                            8-цилиндиртэй

Хөдөлгүүрийн хүч, м.х.                                                     1200

Дээд хурд, км/ц:                                                                 65

Нөөц явалт, км                                                                   450...650

Саад туулах чадвар:

- өгсүүр, град.                                                                     30

- налуу, град.                                                                      25...29

- гуу, м                                                                                 2,7

- хана, м                                                                              0,85

- усан саад, м                                                                     1,4 (с ОПВТ - 5,5)

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017