ЦЭРГИЙН ТҮҮХИЙН СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2017 оны 04 сарын 21

     Монгол цэргийн музейн мэргэжлийн албанаас Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэмтэн судлаач нартай уулзаж хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө.

     Уулзалтаар хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны ирээдүйг тодорхойлж, ажил хэрэгч яриа өрнүүлсэн бөгөөд энэ онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

     Мөн БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу “Монгол цэргийн дүрэмт хувцас-XX зуунд” ном, Монгол цэргийн музейн сан хөмрөгт байгаа “Эртний Монголын зэр зэвсгийн товчоон” каталогийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үндсэн чиглэлийг тодорхойлов.

     Түүнчлэн ирэх есдүгээр сард Монгол цэргийн музейгээс “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цэргийнхэн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрээд байна.

 

Олон нийттэй харилцах ажилтан Б.ОТГОНБАЯР

Эх сурвалж “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017