МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН БОЛНО

2017 оны 04 сарын 28

     

     Монгол үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд монгол бичгээ сурч эзэмших сонирхолыг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, уйгаржин бичгээ хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулах зорилгоор “Монгол бичгийн уралдаан”-ыг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагч, багш, судлаач, оюутан сонсогч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах тул Та бүхэн тус уралдаанд өргөнөөр оролцохыг уриалж байна.

“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

     Монгол үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчилан таниулахад уралдааны зорилго оршино.

Нэг. Оролцогчдын ангилал, чиглэл

    -Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан алба хаагч, багш, судлаач, оюутам сонсогч нар оролцуул /Монгол бичгийн мэргэжлийн багш оролцохгүй/

     - Зэвсэгт хүчний анги байгууллага, салбараас офицер, ахлагч, ажилтан алба хаагч, багш, судлаач, оюутан, сонсогч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч нарын төлөөлөл оролцоно.

Хоёр. Шалгуур үзүүлэлтүүд:

        - Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан алба хаагч, багш, судлаач, оюутан сонсогч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч нар нь монгол бичгээр уншиж ойлгох, бичих чадвараар өрсөлденө.

         -Үндэсний монгол бичгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 15 жилийн ойд зориулсан эссэ бичиж авчирсан байх /гараар бичсэн/

        -  Шалгаруулах ажлын хэсгээс өгсөн эхийг уйгаржин бичигт хөрвүүлэх

        -  Өгөгдсөн эхийг дүрмийн алдаагүй бичсэн байх

         - Өгөгдсөн эхийг таталган бичгээр хөрвүүлэх, унших

          - Түүхэн уламжлалаар бичдэг үгсийг бичих

          - Гадаад үгийг бичих зэрэг даалгаврыг хийж гүйцэтгэнэ.

Гурав. Уралдааны хугацаа, зохион байгуулах газар

     Яам харьяа агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд дспроо шалгаруулж 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт 320 тоот өрөөнд шалгаруулалт явуулна.

Уралдаанд оролцогч бие бүрэлдэхүүн нь үндэсний хувцастай оролцоно.

     Алслагдсан хөдөө, орон нутгийн анги, салбаруудаас оролцох тохиолдолд бие бүрэлдэхүүний замын зардал, томилолтыг тухайн анги байгууллагаас олгоно.

Дөрөв. Шалгаруулах, шагналын сан

          - Тэргүүн байр 350,000 төгрөг, өргөмжлөл

          - Дэд байр 250,000 төгрөг, өргөмжлөл

          - Гутгаар байр 150,000 төгрөг өргөмжлөл

          - Тусгай байр 3 хүн, Батлан хамгаалах яамны “Дурсамж” бичиг, үнэ бүхий зүйлс

       - Идэвх санаачилгатай оролцсон байгууллага, хамт олныг шалгаруулж, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сониноор сурталчилана.

Тав. Шалгарсан ажилтан алба хаагчдийг өргөмжлөх

     Шалгарсан ажилтан, алба хаагчдийг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн “Монгол бичгийн багш бэлтгэх” тусгай сургалтын хөтөлбөрт хамруулж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги байгууллагад монгол бичгийн сургалт явуулах, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах эрхийг олгоно.

Лавлах утас: Утас 95765982

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 854

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017