Ө.ВАНДАНХҮҮ: ХҮНИЙ АМЬ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА

2017 оны 04 сарын 28

     

     Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн сонсогч, түрүүч Н.Отгонтулга, сонсогч А.Анхбаяр, Б.Нямжаргал, Ө.Ванданхүү, Р.Баярхүү нар хүний амь нас аварсан. Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын 13 дугаар байрны ойролцоо тэдгээр залуус хичээлээ тараад алхаж явтал, “Хүн аллаа, авраарай” гэж нэгэн эмэгтэй орон сууцны 3 давхраас хашгирсан байна. Энэ үед залуус хутгатай этгээд хүний амь бүрэлгэх гэж байсныг анзаарч тэр даруй гүйн очиж, аюултай этгээдийн үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгчээ. 
Хэрэгт холбогдогчид ойролцоогоор 30-50 насны хоёр хүн байсан бөгөөд гэмт этгээд нь хохирогч эрэгтэйн гуя, өгзөг орчимд мэс хүргэж, улмаар дахин энэ үйлдлээ давтан амь насанд нь хүрэх гэж байхад нь манай сонсогчид ийнхүү аварчээ. 


“Бид цэргийн албанд суралцсанаар бие бялдрын болоод сэтгэл зүйн төлөвшлийг өөртөө олж, сурсан чадвар, мэдлэгээрээ эрдэнэт хүний амийг аварсандаа баяртай байна” гэж Ө.Ванданхүү хэлэв.

Эх сурвалж “Соёмбо” сонин.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017