Visual Studio .NET-ын ерөнхий тохируулга

2017 оны 05 сарын 01

      Visual Studio .NET-ыг анх эхлvvлэхэд тохируулгын цонх гарч ирнэ. Vvнийг бөглөснөөр хэрэглэхэд хялбархан болж, шинэ прожектыг хурдан vvсгэх болно.

      Profile – Энэ талбарт өөрийн голчлон хэрэглэх хөгжлийн төрлийг сонгоно. Vvнээс та Visual Studio, Visual Basic, VC++, Visual Interdev, Visual C# гэсэн сонголтуудаас аль нэгийг сонгох боломжтой.

Keyboard Scheme – Тодорхой vйлдэл хийх vндсэн товчлууруудын тохируулгыг Visual Studio, Visual Basic 6, VC++ 2, VC++ 6, Visual Studio 6 гэсэн сонголтуудаас аль нэгийг сонгох боломжтой.

Window Layout - Цонхны vндсэн байдлыг Visual Studio, Visual Basic 6, VC++ 6, Minimal Window Layout, хэрэгсэлгvй Window Layout гэсэн сонголтуудаас аль нэгийг сонгох боломжтой.

Help Filter – Тусламж дээрх жишээнvvд нь аль программчлалын хэлнийх байхыг тодорхойлж өгнө.

Show Help – Тусламж нь тусдаа цонхон дээр гарах уу эсвэл IDE –гийн бvрэлдэхvvнд байх уу гэдгийг тодорхойлно.

At Startup Show - Visual Studio .NET-ийг эхлvvлэхэд харагдах байдлыг тодорхойлно. Yvнд Visual Studio Home Page, өмнө нь нээж байсан файлууд, прожект нээх диалог цонх, шинэ прожектын диалог цонх мөн хоосон IDE прожект гэсэн сонголтууд багтана.

Та VS.NET-ийг ажилуулахдаа My Profile цонхыг нээж, тохируулгаа дахин шинэчилж болно. 

VS.NET Integrated Development Environment (IDE)

     IDE нь .Net Framework-р Microsoft tools суурьтай application хийхэд зориулсан нэгдсэн орчин юм. Managed extention for C++, Visual C# application болон Visual Basic application-уудийг хийхэд ашиглагддаг IDE-н vндсэн суурь нь адил interface ашигладаг тул хоорондоо адил, сурахад маш хялбар юм.

     IDE нь application кодыг засах (edit), compile хийх, debugging (алдаа засах), өгөгдөл загварчлах болон deployment хийх хэрэгслvvдийг агуулна. Та Visual Studio .Net IDE-г компьютердаа суулгасныхаа дараа, Start -> Program -> Microsoft Visual Studio .Net 7.0 group -> Visual Studio .Net 7.0 гэсэн сонголтоор Visual Studio .NET-ийг эхлvvлэн шинээр прожект vvсгэхэд vндсэн цэснvvд, Toolbars, бvлэг цонхнуудыг агvvлсан дэлгэц харагдана. Энэхvv дэлгэц маань IDE-гийн vндсэн хэсэг юм. Энэхvv .Net interface-н гадуурх хvрээгээр нь жижигхэн icon-ууд (зураг) байх болно. Эдгээр нь view menu-ны тусламжтайгаар харагдаж, хаагдаж болно. Icon тус бvр нь тус тусдаа цонхнуудыг харуулах бөгөөд хулганаа icon-аас холдуулбал автоматаар хаагдана. Эдгээр автоматаар хаагддаг цонхнууд нь desktop дээр олон ачаалал байхаас сэргийлсэн vйл ажиллагаа юм. Мөн танд 2 дэлгэц бий бол цонхнуудыг хоёрдогч дэлгэцэнд байрлуулах боломжтой.

Toolbox цонх – Контролуудын жагсаалт

     Server Explorer цонх – Энэ цонхыг ашиглан хvснэгтvvд, stored procedure-ууд, view-vvдийг хэрэглэх, мөн хvснэгтийн жагсаалтыг харах, доторх өгөгдлийг харах гэх мэт vйлдлvvдийг хийж болно. IDE-д өгөгдлийн сантай харьцах олон төрлийн хэрэгсэл байдаг. Жишээ нь OLEDB. Бvх төрлийн SQL сервэр-vvдтэй Windows орчинд Server Explorer ашиглан холбогдож, өгөгдөлтэй хvссэнээрээ харьцаж болно. Энэ нь хэрэглэхэд маш амархан бөгөөд ойлгоход хялбар бvтэцтэй хэрэгсэл юм. “Service Explorer” менюг нээхэд одоогийн байдлаар ажиллаж байгаа бvх төрлийн сервэрvvдийг харуулна. Тэндээсээ “SQL сервэр”-ийг дахин сонгож менюг нээнэ. Энд улаанаар “х” тэмдэгтэй өгөгдлийн баазууд нь одоохондоо холбогдоогvй байгаа гэснийг харуулж байгаа тэмдэг юм. Хэрэв дээр нь дарахад тэр өгөгдлийн санд шууд холбогдоно. Хvссэн өгөгдлийн бааздаа холбогдоход тvvнд байгаа бvх хvснэгтvvд гарч ирнэ. Нэг хvснэгт дэх өгөгдлийг харахын тулд 2 дарахад хvснэгт дэх бvх мэдээллvvд багана болон IDE-гийн чинь баруун талд гарч ирнэ. Иим маягаар өгөгдлийн санд байгаа мэдээллvvдээ өөрчилж, нэмж, уншиж болно. Мөн програм дотроос эсвэл Visual Studio ашиглан адил vйлдлийг хийх боломжтой.

Solution Explorer цонх (Ctrl + R) - Прожект(yyд)-ийн заагч (reference), бvрэлдэхvvн хэсгvvдыг мод хэлбэрээр vзvvлнэ.

Properties цонх (F4) - Textbox, Form зэрэг классуудтай ажилладдаг ба тэдгээрийн vндсэн гол шинж чанарыг өөрчлөхөд хэрэглэдэг.

Class View цонх - классын бvх property, method-г харуулна.

Бусад цонхнууд - Vvнд код болон формоо засварлах vед идэвхжиж байдаг цонхнууд, бусад тусламжын цонхнууд багтана. Та эдгээр цонхнуудыг View->Other Windows хэсгээс сонгоно. Command цонх, Task List цонх гэх мэт.

 Дараах жишээн дээр шинээр C#-ын Console Application vvсгэн, хэрхэн Debug хийх, болон VS IDE-г хэрхэн хэрэглэхийг авч vзье.

Шинээр прожект vvсгэх

     Visual Studio.NET-ийн менюнаас File->New->Project-ийг сонговол дараах диалог цонх гарч ирнэ. Application-тай хамт хэд хэдэн прожект агуулж чадах ба vvнийг Solution гэдэг.

     Цонхны зvvн гар талаас Visual Studio-г суулгах vед сонгосон программчлалын хэлнvvдээс аль нэгийг нь сонгоно. Жишээ нь: Visual Basic, Visual C#, C++, бусад программчлалын хэлнvvд. Энэ бvх хэл нь заавал Microsoft-ийн хэл байх албагvй ба бусад компанийн .NET Framework-ийг ашиглан хөгжvvлж буй application-ууд байж болно. Visual Basic болон C#-дээр шинээр прожект vvсгэх адил учир C# дээр хэрхэн шинээр прожект vvсгэх талаар тайлбарлая.

Цонхны баруун талаас сонгосон программчлалын хэлний vндсэн төрлvvдээс сонгох юм. Visual Studio .NET прожектуудын vндсэн төрvvд:

Прожектын төрөл

Тайлбар

Windows Application

Жирийн хэрэглээний программ буюу Windows desktop application vvсгэх загварчлал

Class Library

Өөр application-уудад хэрэглэгдэх класс vvсгэх загварчлал. DLL-тэй ижил.

Control Library

WinForms-д хэрэглэгдэх контролуудыг vvсгэх загварчлал.

ASP.NET Web Application

UI-тэй динамик болон статик HTML хуудасуудтай вэб хуудас хийх загварчлал.

ASP.NET Web Service

XML SOAP-аар дамжин хэрэглэгдэх вэб vйлчилгээг vvсгэх загварчлал

Web Control Library

Web application-д хэрэглэгдэх өөрийн контролsыг vvсгэх загварчлал

Console Application

Command-line application vvсгэх загварчлал. ө.х DOS-ийн программ vvсгэх загварчлал.

Windows Service

Window-ийн орчинд ажиллах өөрийн vйлчилгээг vvсгэх загварчлал.

Empty Project/Empty Web Project

Өөрийн хvссэнээр хөгжvvлэх боломжтой хоосон прожект vvсгэх. Ямар нэгэн загварчлалыг агууланагvй.

 Console Application-г прожектуудын vндсэн төрvvдээс сонгоно. Прожект vvсэх замын талаар товч өгvvлье. VS.NET нь тухайн прожектын нэртэй хавтас vvсгэн, тvvн дотроо прожектоо vvсгэдэг. Хэрэв прожектын нэр "HelloProj", зам "C:Visual Studio Projects" бол solution "C:Visual Studio ProjectsHelloProjHelloProj.sln" байрлалд vvснэ.

Console application -ийг сонгосон учраас класс файл vvснэ. Класс нь автоматаар Class1 нэртэйгээр, Visual C#-н классыг илэрхийлсэн .cs өргөтгөлтэйгээр vvсгэгдэнэ. Namespace нь автоматаар, таны прожектын нэртэйгээр vvсгэгдэнэ. Таны vvсгэсэн класс нь прожектын нэртэй адил нэртэй Namespace-д хийгдэж бна гэсэн vг.

Файлын нэрийг солих

Solution Explorer цонхыг нээнэ vv

Explorer дэх Class1.cs-г баруун товшилт (Right click) хийнэ vv

Pop up menu-с Rename-г сонгоно

SayHello.cs гэж өөрийн классын нэрээ өөрчилнө. Энэ нь таны класс файлын нэрийг өөрчлөх болно.

 

Код нэмэх

   //

   // TODO: Add code to start application here

   //

гэсэн кодыг идэвхжvvлнэ vv

Delete-g дарж устгана уу

Арилгасан кодынхоо оронд

System.Console.WriteLine(“Hello World”);

гэж бичнэ.

Одоо та прожект vvсгэж, классаа тодорхойлж сурлаа. Одоо compiling хийхэд бэлэн боллоо гэсэн vг.

 Compiling (Хөрвvvлэлт)

Ta compile хийхдээ 2 аргаар хийж болно.

Менюнаас Build -> Build Solution-г сонгох юмуу, Build toolbar товчыг дарна.

Command line-с, command line compiler-г ашиглаж болно. “ csc.exe” нь C# Compiler-n товчлол юм. Та өмнөх жишээг compile хийж байгаа бол доорх маягаар бичнэ:

   C:> csc SayHello.cs

 

Command Line-г ашиглан compile-даж байгаа vед янз бvрийн compile -н тохируулга байдаг. Та /? –н тусламжтайгаар эдгээрийн жагсаалтыг харж болно. 
Visual Studio .Net-д compile-г Build process-ийн тусламжтайгаар гvйцэтгэнэ. Main menu -> Build -> Build -г сонгож дарахад Build нь хэр амжилттай болсон, skipped (vсрэх алгасах), хэр нурсан талаархи мэдээлэл дэлгэцийн доод хэсэгт гарч ирнэ. SayHello.cs файл маань бичигдсэнийхээ дараа жирийн текст файл болж хадгалагдана. Бид vvнийг compile-дахад ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд алдааг харуулсан анхааруулга гарч ирнэ. Харин ямар ч алдаагvй бол Compiler-н хувилбар (version) -г харуулсан бичгээс өөр зvйл гарч ирэхгvй. Compile хийгдсэний дараа адилхан нэртэй exe өргөтгөлтэй файл шинээр адилхан каталогт vvсэх болно. Энэ маань Microsoft Intermediate Language-г агуулсан файл юм. Ингэснийхээ дараа Debug менюны Start (F5)-г сонгож ажиллуулна. Ингэхэд MS-DOS цонх дээр доорх маягаар vр дvн гарч ирнэ.

   Hello World

   Press any key to continue

Ta ямар нэг товч дарахад цонх хаагдана.

Debugging (алдаа засах)

Прожектын алдааг засах vедээ эхлээд Прожектыг бvхэлд нь агуулсан Solution файлыг ажиллуулна. Анх Solution файлыг ачаалахад ямар ч файл нээгдээгvй мэт байх болно. Та Solution Explorer-с ажиллуулах Прожектынхоо хэсэг болон .cs файлаа сонгох хэрэгтэй.

 Debugger -г хэрэглэх нь: 
 

Доорх кодтой адил класс-г vvсгэнэ vv

   namespace DebugProj

   {

      class Debug

      {

           static void Main(string[] args)

           {

                for (int i=0; i<10; i++)

                     PrintVal(i);

           }

           static void PrintVal(int intVal)

           {

               System.Console.WriteLine("The count is " +intVal);

           }

      }

   }

     PrintVal(i) гэсэн мөрний өмнөх саарал хэсэг дээр дарахад тэнд улаан цэг гарахаас гадна тэр мөр улаанаар тодорч (highlighted) харагдана. Энэ нь алдаа засах vйлэл хаанаас эхлэхийг заана.

Debug-> Start товчийг юмуу F5 товчийг дарна. Ингэхэд зогсох цэг(breakpoint) тависан мөр хvртэл программ ажиллаад улаан мөр маань шар болох ёстой. (улаан мөр өөрөө ажиллаагvй) Энэ нь хэрвээ алдаа засалтыг vргэлжлvvлэн хийх бол эндээс эхлэнэ гэдгийг зааж өгнө.

Курсорыг PrintVal мэдэгдэл дээр авчирахад энэ мэдэгдэлтэй холбоотой мэдээллvvдийг агуулсан хувьсах цэс гарч ирнэ.

Курсорыг энэ мөрний (i) хувьсагч дээр авчирбал хувьсагчийн утга гарч ирнэ. Энэ нь одоогоор 0 байх ёстой.

Дэлгэцийн доод зvvн буланд Autos, Locals болон Watch view-г агуулсан цонх гарч ирэхийг анхаарна уу.

     Мөн баруун доод буланд Call Stack гэх мэт view агуулсан цонх гарч ирнэ. Эдгээр нь танд debugging-ийн vйл ажиллагааг хараж хянахад тус болно. Та дараагийн мөр рvvгээ шилжихдээ дараах 3-н сонголтын аль нэгийг гvйцгэнэ.

F11 Step Into (vvнийг сонгосон vед хэрвээ код дотор процедур дуудаж байгаа бол, тэр процедурын бvх марvvдийг дамжиж debugging явагдана)

FФ10 Step Over (харин vvнийг сонговол процедур дуудсан vед бvх мөрvvдээр нь явалгvй, нэг мөр мэт дайран өнгөрнө)

Shift+F11 Step Out (vvнийг сонговол процедурыг байхгvй мэт vзэн vсрэх болно) 

Хувьсагчыг дагах & боловсруулах: Юуны өмнө та өмнөх хичээлийн сvvлийн сонголтыг хийгээгvй мэт буцаасан байх хэрэгтэй (5-рхыг)

Курсорийг (i) хувьсагч дээр авчирбал хувьсагчийн утга гарч ирнэ. Энэ нь одоогоор 0 байх ёстөй.

Breakpoint-д буцаж ирэх хуртлээ Skip Into-г сонгоно уу

Одоо курсороо (i) дээр авчирахад хувьсагчийн маань утга 1 болсон байна

Доод баруун цонхон дахь Command Window tab-г дарна уу

Command Window дээр i=5 гэж бичнэ vv

Одоо курсороо (i) дээр авчирахад хувьсагчийн утга 5 болсон байх ёстой

Та давталтаар дахин өнгөрөх хvртлээ Skip Into-г дарна уу

Command Window-г гаргахад цонх дээр утгуудыг гаргасан доорх бичиг бичигдсэн байх болно

   The count is 0

   The count is 5

Энэ нь танд эдгээр хувьсагчийн утгуудыг өөрчилж солих (manipulate) чадвартайг тань харуулж байгаа юм. Мөн та классын шинж чанар болон method-уудыг нь ч manipute хийх боломжтой юм.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017